NDC гэж юу вэ?
Сүүлийн жилүүдэд Нисэхийн салбарт NDC гэж зүйл үе үе яригдах болсон. NDC гэж яг юу юм бэ гээд судлахаар олигтой материал ч байхгүй, эсвэл бүрэн ойлгохооргүй тайлбарласан нийтлэл олон бий. Хүмүүсээс асуухаар нэг тийм шинэ юм л гэсэн гэхээс өөр дэлгэрэнгүй зүйл хэлдэггүй. Энэ удаад миний бие өөрийн туршлагын хүрээнд энэ талаар судлаад нийтлэе гэж бодлоо. NDC ярихын тулд эхлээд бид тийз захиалгын хөгжлийн түүхийн талаар ярих хэрэгтэй байх. 1960-1970 оны үед Аэрлайнууд өөрсдийн CRS (Central Reservation Systems) системүүдийг агентуудад өгч эхэлснээр өөрсдөд ирэх тийз захиалгын ачааллыг үлэмж хэмжээгээр багасгаж чадсан байдаг. Гэвч нэг сул тал нь Аэрлайн бүр өөрсдийн бүтээсэн өөр өөр CRS -тай тул Агентууд маш олон төрлийн CRS хэрэглэх шаардлагатай болов. KALNET, LIAISON, TRAVELSKY г.м нутаг нутгийн системүүдийг манайхан ч гэсэн их хэрэглэсэн дээ. Иймээс Агентууд ганц CRS -дээрээс бүх Аэрлайны захиалгыг хийх хэрэгцээ гарч ирэв. Ингээд 1990-2000-д онуудад Sabre, Amadeus, Galileo (Travelport) –...