ТҮГЖРЭЛ ба ШИЙДЭЛ

Нисэхийн хүн болохоор нисэх яармагийн түгжрэлээс гарах өөрийн шийдлийг танилцуулж байна.

Монголчуудын хэрэглээ, сэтгэхүй бол түгжрэлийн үндсэн шалтгаан мөн, төвлөрөл, авто машиний тоог бууруулахгүйгээр түгжрэлээс гарах арга зам гэж үгүй, үүнд мэдээж төрийн зөв бодлого төлөвлөлт зарим тохиолдолд хатуу гар хэрэгтэй.
Төр иргэний эрх чөлөө, өмчид халдахгүйгээр зөөлөн хатуу хөшүүргийг ээлжлэн хэрэглэж, богино хугацаанд түгжрэлээс гарч болно. LRT бол цор ганц шийдэл бол биш, LRT өндөр өртөгтэйгөөс гадна, бүтээн байгуулалтанд хугацаа иx зарцуулна, Дарханы замыг л харчих.
1. Улсын сургууль, цэцэрлэгийн стандартыг нэг ижил болгох, үүнд анги дүүргэлт, сургалтын орчин, сургалтын хөтөлбөр, багшийн чанар хамаарна. Бага, дунд сургуулиуд сайжирвал хүмүүс хотруу хүүхдээ зөөхөө болино. Яармагын төлбөртэй хувийн сургуулиадад хотоос хүүхдээ зөөж, эсэргээрээ Нисэх, Яармагынхан хотруу хүүхдээ зөөж байгаа урвуу тогтолцоо байна.
2. Хотод орон сууц бол 5- дээш давхар барихыг хориглох хууль гаргах хэрэгтэй. Эс бөгөөс зам, зогсоол сургууль, цэцэрлэг зэргийг барилга баригч, захиалагч компани 100% өөрөө хариуцдаг болог. Ер нь хотод нэмж газар олгомооргүй байна. Орон сууцны барилга, бусад төвөллөлттэй огт уялдахгүй буюу улс нь өөрөө барилгын компаниудын хурдыг гүйцэхгүй байна.
3. Зам нэмж баримаар байна, Нүхтээс шууд хойшоогоо зам тавьж, Яармагийн зам болон Туул гол дээгүүр дамнуулаад Сонгинохарханы Өнөрийн хороололын хойд замтай холбох. Мөн Сонгино замыг - Их тэнгэрийн зам хүртэл холбосон Туул гол дагуу зам.... гэх мэт, Хавсаргасан зургаас хараарай.
4. Нийтийн тээврийг хүртээмжтэй болгох, Хугацаа дууссан, эвдрэлтэй автобусаар иргэдийг чихцэлдээд яв гээд байж болохгүй шүү дэ.
5. Хан-уул дүүргийг татан буулгаад Хотын захиргаатай нийлүүлэе. Дүүрэг гэхээр заавал бие даасан барилгатай байх шаардлага байна уу? Дугаар тэгш сондгой гэж ард иргэдийг талцуулж байхаар Хот өөрөө зоримог санаачлага эхэлж гаргаад зай талбай эзэлсэн том байгууламжуудаасаа татгалзая.
6. Газраа зарж барилга бариулчаад замаа сүүлд нь байшин ториулаад тавьдаг биш Дэд бүтэц, газраа эхэлж төлөвлөж барьчаад газраа сүүлд нь өртөг шингээж зардаг болмоор байна. Монголоос бусад газарт лав ийм зарчмаар явдаг.
7. Баруун хүрдтэй авто машиныг 2040 оноос бүр мөсөн, Импортыг 2030 оноос, 20 -с дээш насжилттай машин бол татвар өндөр, 30 бол бүр мөсөн зогсоодог, Татвар, торгуулиа төлөөгүй жолоочийн авто замын хөдөлгөөнийг хязгаарладаг, төлүүлдэг гэх мэт арга хэмжээг зоримог хийх.
8. Авто замын зогсоол, паркингыг эрс нэмэгдүүлэх, төлбөрийн нэгдсэн систем нэвтрүүлмээр байна. Хурдны зам, дурын зогсоолдоо нэг л төлбөрийн хэрэгсэл, карт ашиглуулахгүй бол энд тэндгүй үзэмжгүй мөнгө хураасан путик-нууд.
Эцэсд нь сургууль цэцэрлэггүй, зогсоолгүй, гражгүй газар орон сууц худалдан авах, түгжрэх эс түгжрэх, нийтийн тээвэр ашиглах эс ашиглах бол иргэн таны сонголт, хаана хүүхдээ өгөх, өөрөө хүргэж өгөх эсэх нь бас л таны сонголт. Алтан цагаа цагаа түгжрэлд өнгөрөөлгүй, шийдлээ өөрөөсөө эхлээд хайгаарай.

Яармагийн зам болон Туул гол дээгүүр дамнуулаад Сонгинохарханы Өнөрийн хороололын хойд замтай холбох.

Яармагын замын урд талыг замжуулах, Төв аймгийн замыг Нүхтийн замтай холбох, Нүхтээс шууд хойшоогоо зам тавих.
Туул голын дагуу зам тавих, Туулын замыг Мишээлийн замтай холбох, Эрэлийн дундуур зам тавиад цаашаа Нарны гүүртэй холбох...гм

Comments

Popular Posts