ХӨӨРӨГНИЙ МӨРНИЙ ТУХАЙ
Хөөрөгний мөр олон янзын домогтой байдаг бололтой, ямартай ч нүүдлийн соёлын улбаа болон Төвдийн шарын шашин бөөгийн зан үйлтэй холилдон орж ирэхдээ олон төрлийн хийсвэр бурхадыг шинээр үүсгэн түүнийг тайлбарлах гэсэн олон аман яриа, домгууд нь яваа яваандаа бүх зүйлийг домогжуулдаг нэг төрлийн соёлыг үүсгэсэн юм уу да. Монголчуудыг аман соёлтой гэж ярьдаг.
Нөгөөтэйгүүр эртний нүүдэлчин Монголчуудын пракматик шинж, нэг зүйлд баригдахгүй мөртлөө, үгүйсгэдэггүй шинж нь хэзээ нэгэн цагт нэг нөхрийн ярьсан үлгэр нь яваандаа элдэв зүйлээр баяжиж, домогжиж сүүлдээ бодит зүйл мэт болж хүмүүсийн заавал хийх ёстой зан үйл, үйлдэл, эсвэл бурхан тахил, мөргөл, шүтээн болон үлдсэн байдаг. Тэгж болохгүй, ингэж болохгүй, тэгэх ёстой гэсэн зан үйл, бичигдээнүй хуулиуд дийлэнхдээ аман яриа домгоос үүдэлтэй.
Энэний нэг жишээ бол яах аргаүй хөөрөг мөн. Хөөрөгний чулуу хийгээд хэлбэр дүрс, их биенд сийлж гаргасан мөрөнд хүртэл домог байдаг нь үүнтэй холбоотой. Хөөрөгний мөрний талаарх домгийг судалж үзхэд 3-н зүйл домог байна:
1. Лусын амьтан болох ЗЭЭ БАД- ын толгой.
2. Сонин, Сайхан нэртэй хоёр чөтгөрийн тухай домог.
3. Эрүүгээ заалгаж цаазлуулсан хүний толгойн дүрс гэх.

Бодит хоёр зүйл дүрс байх:
1. Амаа ангайж буй Луугийн толгойн дүрс.
2. Амаа ангайж буй Арслангийн толгойн дүрс.
Эндээс хамгийн үнэнд ойртох бодит дүрс бол шашны нэршлээр ЗЭЭ БАД буюу цагирга зуусан арслангийн толгойн дүрс мөн юм.
Арслангийн толгойн бэлгэдэл нь нь хүч чадал, эр зориг, мөн сүр жавхланг эрт дээр үес бэлгэдсээр ирсэн бөгөөд Эртний Ромд арслангийн толгой бүхий хаалганы бариулыг хэрэглэдэг байсан. Одоо ч гэсэн Италын Винец хот далавчтай арслагийн бэлэг тэмдэгтэй байсааар байна. Хөөрөг анх Монголд Манжын үед орж ирсэн ч гэсэн сайн судалж үзвэл Энэтхэгээс анх Их британи руу анх орсон түүхийн шижим байдаг. Улмаар Их британиас хар тамхи болон хамрын тамхи Манжид наймаачдаар дамжиж очоод хамрын тамхинд таарсан савыг Хятадууд чулуугаар хийхийг сэдэж өөриймшүүлсэн байх өндөр магадлалтай. Ингэх явцдаа сав суулга, тогоонд байдаг бариулыг хөөргөнд эхэндээ хийж байгаад сүүлдээ хээ болон хувирсан байх гэж бодож байна. Монгол, Төвдүүд эртнээс нааш өөрсдийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг домогжуулдаг байсан болохоор зарим нэгийн зохиосон байх өндөр магадлалтай юм. Ямартай ч миний бодлоор Цагирга зуусан Арслан эс бөгөөс Луугийн толгой лавтай мөн юм. Арслангийн толгойгоор сүм хийдийн хаалганы бариулыг хийх болсноор мөн л түүнд таарах домог хэрэгтэй болж "Зээ Бадын домог"-г зохиож дээ гэж бодогддог.
Домог ёсоор:
Бас нэгэн домгоор:
Монголчууд эрт үеэс үхэр хамартай, тэмээн чихтэй, адуун соёо шүдтэй, хонин эвэртэй, ямаан сахалтай энэхүү амьтныг бэлэгшээж иржээ. Энэхүү амьтанаа ЗЭЭ БАД хэмээн нэрлэсэн бөгөөд муу зүйлийг хорьж, сайн үйлс саарахгүй дэлгэрч байхын бэлгэдэл болсоор иржээ.
ЗЭЭ БАД амьтан нь 5 өнгийн эрдэнийг амандаа хийсэн хүний амьдралыг 5 элемент болох төмөр, ус, мод, шороо, галыг илэрхийлсэн ба эдгээр элементийн тусламжтайгаар та өөрийн онцлог шинж, ажил үйлс, хайр дурлалын нийцлийг мэдэх боломжтой гэжээ.
Энд нэгэн сонин зүйл ажилглагддаг, ЗЭЭ БАД -н хээ гэсэн нэршил! Амьтны толгойн дүрс бүхий дүрс хээ байж таарахгүй, мэдэхгүйлдээ, магадгүй. Гэхдээ ЗЭЭ БАД-н БАД гэдэг нь өөрөө хээний нэршил бол мөн, Бадам хээ буюу Бадамлянхуа цэцгийн суурийг бэлгдэсэн дүрс бол бадам хээ буюу Бад байх магадлалтай. Мөрөн дээрх арслангийн хөмсөг, сэрвээний үс, дэлийг БАД гэж нэрлээд 6,8,16, 32 оор хийдэг нь мөн л домогжуулсан хэлбэр, Гэхдээ энэ дугуйрсан, үүлэн хээ шиг дүрс бол БАД биш юм. Бад хээг ихэвчлэн сууринд хийдэг, Монголын Улсын төрийн сүлд суурнидаа бадтай (бадам хээтэй) байдаг.
Хөөрөг урлаач, хэрэглэгч нар өөр өөрийнхөөрөө тайлбарлдаг ч гэсэн, энэ нь үнэн, энэ худал гэхээсээ илүү бид олон зууны түүхтэй ард түмний хувьд домог болон түүх, шашин хийгээд нүүдэлчдийн соёлыг ялгаж салгаж, үр хойчдоо хөөрөглөх, тамхилах соёлыг зөвөөр өвлүүлэн үлдээх нь зүйтэй юм.
Хөөрөгний мөрний талаарх бас нэгэн домог:

Чингис хааны зүүдэнд орсон гадаад их далайн эзэн лусын хааны толгойн дүрс гэдэг бөгөөд их хаан умард хятадад дайтаж яваад нэгэн өдөр шар далайн эрэг дээр амарч байх зуураа их далайн лусын эзэн хаан уснаасаа цухуйн ирээд-Чингис хаанд харагдаж: - Чи хүний хорвоогийн олон улсыг эзэлж байна. Харин ганцхан миний далайг л эзэлж хэзээ ч чадахгүй гэж хэлээд далд орчихжээ. Тэгээд п тэр цагаас хойш далайн эзнийг “Зээ бад” хэмээн нэрлэж түүний толгойн дүрийг Монголчууд биширч тэр амьтанаар орд харш, дуган сүмийнхээ үүдийг мануулдаг болсны дээр хөөргөнийхөө хоёр бөөрөнд зэн бадын дүрсийг сийлбэрлэдэг болсон гэдэг домогтой.
Бас нэгэн домгоор:
Монголчууд эрт үеэс үхэр хамартай, тэмээн чихтэй, адуун соёо шүдтэй, хонин эвэртэй, ямаан сахалтай энэхүү амьтныг бэлэгшээж иржээ. Энэхүү амьтанаа ЗЭЭ БАД хэмээн нэрлэсэн бөгөөд муу зүйлийг хорьж, сайн үйлс саарахгүй дэлгэрч байхын бэлгэдэл болсоор иржээ.
ЗЭЭ БАД амьтан нь 5 өнгийн эрдэнийг амандаа хийсэн хүний амьдралыг 5 элемент болох төмөр, ус, мод, шороо, галыг илэрхийлсэн ба эдгээр элементийн тусламжтайгаар та өөрийн онцлог шинж, ажил үйлс, хайр дурлалын нийцлийг мэдэх боломжтой гэжээ.
Энд нэгэн сонин зүйл ажилглагддаг, ЗЭЭ БАД -н хээ гэсэн нэршил! Амьтны толгойн дүрс бүхий дүрс хээ байж таарахгүй, мэдэхгүйлдээ, магадгүй. Гэхдээ ЗЭЭ БАД-н БАД гэдэг нь өөрөө хээний нэршил бол мөн, Бадам хээ буюу Бадамлянхуа цэцгийн суурийг бэлгдэсэн дүрс бол бадам хээ буюу Бад байх магадлалтай. Мөрөн дээрх арслангийн хөмсөг, сэрвээний үс, дэлийг БАД гэж нэрлээд 6,8,16, 32 оор хийдэг нь мөн л домогжуулсан хэлбэр, Гэхдээ энэ дугуйрсан, үүлэн хээ шиг дүрс бол БАД биш юм. Бад хээг ихэвчлэн сууринд хийдэг, Монголын Улсын төрийн сүлд суурнидаа бадтай (бадам хээтэй) байдаг.
Хөөрөг урлаач, хэрэглэгч нар өөр өөрийнхөөрөө тайлбарлдаг ч гэсэн, энэ нь үнэн, энэ худал гэхээсээ илүү бид олон зууны түүхтэй ард түмний хувьд домог болон түүх, шашин хийгээд нүүдэлчдийн соёлыг ялгаж салгаж, үр хойчдоо хөөрөглөх, тамхилах соёлыг зөвөөр өвлүүлэн үлдээх нь зүйтэй юм.
Манжууд манай хоёр хааныг аваачиж эрүүдэн тамлаж хороожээ. Түүнийгээ сануулах гэж байнгын хэрэглээ болох хөөргөн дээр нь мөр тавьдаг болсон гэсэн домог бий.
Хөөрөгний мөрний талаарх үлгэрийн домог:
Хөөрөгний хоёр талын мөр нь битүүнээс сар шинэ хүртэл сонин, сайхан гэсэн хоёр чөтгөр нуугддаг. Тэгээд хүмүүс хоорондоо тамхилах даа “За хө сонин сайхан юу байна” гээд нэрээр нь дуудахлаар айгаад, хорлож чадахаа больдог гэсэн түүх бас байдаг.
Хөөрөгний талаар нэгэн сайхан домог:
Манжын амбан Монгол ноёныг хортой сархадаар хороохыг завдахад амбаны дэргэд ноёны туршуул үг дамжуулж болохгүй байсанд ноёндоо мэндийн хөөрөг барихдаа хөөргийг нь авч нар буруу 3 эргүүлээд толгойг нь чангалж дарж өгсөнд ноён сэжиг авч сархадаас сэржим өргөхдөө мөнгөн бөгжиндөө хүргэж үзээд хортойг нь мэдэж, алдаж асгасан дүр эсгээд амь гарч байсан домог байдаг.
Ямартай ч бид 200 гаад жил хөөргийг өөрүүмшүүлэхдээ их олон зүйл домгийг зохиож хэрэглээгээ зөвтгөж, соёлын өвийг хадгалж үлдсэн нь гайхалтай. Орчин цагийн Монгол хөөрөг ч Хятад хөөрөгнөөс ялгарч, зах зээл Монгол тийш шилжиж байгааг нь нэг талаар давуу, нөгөө талаар сул гэж гээ би харж байна.
Хөөрөг хэрэглэх нь хувь хүний сонголт бөгөөд отог, жинс, хөөрөг, гаанс гэсэн 3н чулуугаар Манжууд Монгол ноёдыг сөхрүүлж Монголыг эзлэн авсан нь үнэнд ойрхон түүх гэдгийг хүн бүр мэдэх учиртай. Гэхдээ энэ нь шууд утгаар бус өнгө мөнгө, эд хөрөнгө, эрх мэдлийн шуналаас улсаа алдана шүү гэснийг сануулах гэсэн домог буй за.
Comments
Post a Comment