Тооно
Өндөр гэгээн занабазрын үеийг хүртэл Монголчуудын гэрийн тооно Цамхраа хэлбэрт байж, Одоогийн Казакстан, Киркизстаны гэрийн тооно шиг юмуу да, 17-р зуунаас Өндөр гэгээн гэрийн тоонод Буддын шашны бэлгэдлийн шинж оруулж одоогийн ХОРОЛ тооно үүссэн гэж бичдэг юм билээ. Хорол тоононд онцлог гээд байхаар зүйл байхгүй Хэлбэрийн хувьд билгэдлийн шинжтэй, бат бөх чанартай. Нүүдэлхэд тохиромжтой бус хүнд, нүсэр. хүнд учираас баганатай болсон юм болов уу гэж би боддог.
Зураг: Хорол тооно
Зураг: Цамхраа тооно, Казакстан, Киркизстан, Казакаар: шаңырақ
Халхаас бусад нүүдэлчид хэрэгэлэдэг, нийтлэг.
Сархинаг тооно гэж интернэтээр хайвал, цээж гэрийн талаарх мэдээлэл гарч ирэх бөгөөд 20-р зууны 50 аад он хүртэл зарим нутаг усанд нүүдэл суудал, оторд Цээж гэр буюу тооно унь хоёр нь холбоотой гэр барьж хоноглодог байж. Унины бөгсийг шууд газарт суулгаж гэр болгоно, хана, ханын эсгий зөөх шаардлагагүй, урц шиг авсаархан, нүүлгэж буулгахад хялбар.
Зураг: Сархинаг тооно
Зураг: Сархинаг тооно, дундуураа салдаг
Comments
Post a Comment