Хуурамч диплом

БСШУЯ-ны сайд Л.Энх-Амгалангийн санаачлан хэрэгжүүлж буй хуурамч дипломтой хийж буй дайныг би хувьдаа 100% дэмжиж байгаа.

Боловсорлын салбарыг л эхлээд шүүрдэж байгаа болохоос бусад салбарууд ямар байгаа бол? Зориудаар хуурамч үйлдсэн, зуучилсан, авсан, үйлдсэн хүнд үүрүүлэх хуулийн хариуцлага юу вэ? Хуурамч биш ч гэсэн хичээлд суухгүй, суралцалгүй авсан жинхэнэ дипломны эзэд хэдэн мянгаар тоологдох бол?

Боловсролын ерөнхий газраас Корекс компанитай хамтран дээд боловсролын төгсөгчдийн баримт бичиг, дипломыг БЛОКЧЭЙН технологид оруулах санамж бичгийг саяхан байгуулсан гэж үзвэл өмнө нь нэгдсэн хяналь байхгүй байсныг харуулж байна.

Дараагийн асуудал бол 800 орчим багш хуурамч дипломтой гэж үзэн ажилаас чөлөөлөгдөх асуудал үүсвэл энэ олон багшийн орон тоог хэрхэн нөхөх вэ?

2021 онд багшийн хомсдолын асуудал АНУ-н Аризона, Флорида мужуудад үүсэж багшид тавигдах шаардлагыг хөнгөвчлөх замаар орон тоог нөхөх, багш нарын тоог нэмэгдүүлэх шийдэлыг тус мужуудын амбан захирагч нар гаргаж байж. Энэ 2 мужид багш нар бакалаврын зэрэгтэй байх шаардлагыг цуцалснаар нэг алхам урагшилсан гэж үзсэн. Тухайлбал Аризона мужид л гэхэд хэн нэг нь бакалаврын зэрэггүйгээр багш болох сургалтад хамрагдаж эхлэх боломжтой бөгөөд сертификат эзэмшигч маань лицензтэй багшийн хяналтан дор багшлах боломж бүрдсэн.

Флорида мужид гэхэд цэргийн алба хаасан ахмад дайчин коллежийн 60-аас доошгүй кредитийг 2.5 голчтой төгсөж тухайн хичээлийг эзэмшсэн гэдгээ харуулах улсын шалгалтанд тэнцсэн тохиолдолд бакалаврын зэрэггүйгээр таван жилийн багшлах эрхийн гэрчилгээ авах боломжтой болох хуулийг баталж багшийн орон тоог нөхөх шийдэл гаргаж.

Монголд багшаар төгсөгчид хангалттай их байгаа гэж би боддог, багшаар их дээд сургууль төгсөгчид багш болохгүй байгаа 2 үндсэн шалтгаан байгаа байх. Эхнийх нь цалин хангамж, урамшуулал, хоёр дахь ажлын байрны орчин гэж бодож байна. Цалинг нь дундажаас дээгүүр болгож ажиллах орчинг нь сайжруулж, анги дүүргэлтийг стандартын дагуу болговол багш нар маань сургуульдаа багшилхаар очих нь дамжиггүй.

Дээд боловсрол үнэгүйдэж, хуурамч дипломтон, чанаргүй төгсөгч олширвол улс орон минь хэрхэн хөгжих билээ?

Мэргэн дүү нар маань тархиа цэнэглэж, номтой нөхөрлөж, шинжлэх ухаан, мэдлэгийг л шүтнэ шүү!






Comments

Popular Posts