Үхэрэнд ээмэг зүүх зөв үү?
Монгол айлууд Өвөл, хаврын улиралд хүнсэнд хэрэглэхээр өвлийн эхэн сард хэрэглэх Идэш авдаг. Улаанбаатарчууд дийлэнх нь дэнжийн 1000-н Хүчит шонхор захаас авдаг, манайх ч мөн тэндээс бэлддэг. Мах авхад ер дийлэнх нь мал эмнэлгийн бичиг үздэггүй, магадгүй үүнийгээ Хүчит-Шонхорынхонд найддаг байж магадгүй, дээр нь гарал үүсэл нь хаанахын юм бүү мэд, тэр аймгийнхаа л гэдэг.
Сүүлийн үед үхрийг ээмэгжүүлэх (tag) асуудал чих дэлсэж олон ч хүмүүс үүнийг эсэргүүцэж байна.
Монгол малын үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ажиллуулах зардлыг “Малын генетик нөөцийн тухай хуулинд” улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилж харин харин малын ялган тэмдэглэх хэрэгсэл болох ээмэг, чипний үнийг малчин өөрөө хариуцахаар заасан байдаг. 2010 онд ЗГ -аас Монгол мал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнд таван хошуу малыг бүртгэлжүүлж, ээмэгжүүлэх (tag) ажлыг эхлүүлж 7.5 сая ээмэг гаднаас худалдаж аваад 3 сая үхэр ээмэгжүүлсэн мэдээ байдаг. Гаднаас ээмэг аваад байсан учир дотооддоо хүртэл хуванцар ээмэг үйлдвэрлэх үйлдвэртэй болсон байдаг. Гэвч энэ ажил хангалттай сайн хэрэгжилгүй өнөөдрийг хүрчээ, асуудал ЗГ-т байна уу? Малчидад байв уу?
Үхрэнд таних тэмдэг тавих буюу ээмэгжүүлэх нь ямар давуу талтай вэ? Малчид үхэрээ мухар, алаг, мөргөдөг, сүү их өгдөг гэж цээжээр мэдэх бус дахин давтагдахгүй дугаар бүхий ээмэг зүүж үхэрний нас, хүйс, жин, хамгийн сүүлд хэзээ төллөсөн, хэдэн төл өгсөн, вакцин хэзээ хийлгэсэн гэх мэт олон төрлийн бүртгэлийг цаасаар байна уу? Комьпютэр байна уу хамаагүй хийхийн тулд л Үхэр сүргийг ээмэгжүүлэх гээд байна. Энэ төрлийн бүртгэлийг Фермэрүүд, Олон улсад аль хэдийнээ бүртгээд хэвшсэн байдаг.
Монголын дийлэнх мал малчидад байна. Дийлэнх нь нүүдлийн маягтай, бэлчээр сольдог, өрхийн бүл цөөн, малчид олон төрлийн бүртгэл хийхээс төвөгшөөдөг, ажил нь амждаггүй, ээмэгжүүлж бүртгэл хийхийг шаардлагагүй гэж үздэг, малаа зархад мал эмнэлгийн бичиг байхад л болдог зэрэг нь ээмэгжүүлэх, бүртгэл хийхгүй байх үндсэн нөхцөл болдог байх магадлалтай юм.
Монгол Улс 70 сая гаруй малтай атлаа олон улсын стандартад нийцсэн мах нийлүүлэх боломжгүй хэмээн шүүмжлүүлдэг. Дийлэнх мал нь малчидад байгаа бол махаа экспортолхын тулд Малчдын оролцоо, хүсэл сонирхол, ойлголт сайн байх хэрэгтэй. Малчид хүсэхгүй бол энэ ажлыг эхлүүлээд ч хэрэггүй. Магадгүй нүүдлийн нөхцөлд таарсан өөр шийдэл байхыг үгүйсгэхгүй.
Сүүлийн үед хуванцар ээмэгний оронд RFID (Radio Frequency Identification) чипыг малын чихэнд зүүх бүртгэж хяналт хийдэг шинэ технологи нэвтэрж байна. Үүнийг бас судлах нь зөв.
Засгийн газар магадгүй, Стандарт, процедурыг энгийн ойлгомжтой, хялбах болгож, Ээмэгжүүлэх аяныг хэрэгжүүлэхэд малчдын оролцоог нэмэгдүүлхэд анхаарч, урамшуулах, магадгүй Ээмэггүй, бүртгэлгүй мал худалдахыг хязгаарлах нь зөв байж болох юм.
Төрийн хөшүүрэг ямар ч байж болно. Тухайлбал ноосны урамшуулал авахад малаа ээмэгжүүлсэн эсэхийг харгалзан үздэг байх, биржээр дамжуулан худалдаж байгаа мал нь чихэндээ ээмэгтэй, бүртгэл нь хийгдсэн байх зэрэг шаардлага тавьж болно. Мөн банкнаас малчны зээл авхад бүх мал нь бүртгэл хяналттай өрхөд давуу тал олгож бага хүүтэй зээл өгөх гэх мэт арга хэрэгсэл байж болно. Сум хөгжүүлэх санг ч мөн энэ арга хэмжээнд татан оролцуулж Монгол малыг чанартай, эрүүл, бүртгэлтэй болгох боломж байна.
Ээмэгжүүлэх уг сэдэв нь угтаа зөв Харин, яагаад заавал төр урдуур нь орж Үхэрийг төсвийн мөнгөөр ээмэгжүүлэх гээд байна вэ? Ээмэгжүүлхийн эцсийн зорилго юу вэ? Бодох л асуудал.
Comments
Post a Comment