NDC гэж юу вэ?
Сүүлийн жилүүдэд Нисэхийн салбарт NDC гэж зүйл үе үе яригдах болсон. NDC гэж яг юу юм бэ гээд судлахаар олигтой материал ч байхгүй, эсвэл бүрэн ойлгохооргүй тайлбарласан нийтлэл олон бий. Хүмүүсээс асуухаар нэг тийм шинэ юм л гэсэн гэхээс өөр дэлгэрэнгүй зүйл хэлдэггүй.
Энэ удаад миний бие өөрийн туршлагын хүрээнд энэ талаар судлаад нийтлэе гэж бодлоо.
NDC ярихын тулд эхлээд бид тийз захиалгын хөгжлийн түүхийн талаар ярих хэрэгтэй байх.
1960-1970 оны үед Аэрлайнууд өөрсдийн CRS (Central Reservation Systems) системүүдийг агентуудад өгч эхэлснээр өөрсдөд ирэх тийз захиалгын ачааллыг үлэмж хэмжээгээр багасгаж чадсан байдаг. Гэвч нэг сул тал нь Аэрлайн бүр өөрсдийн бүтээсэн өөр өөр CRS -тай тул Агентууд маш олон төрлийн CRS хэрэглэх шаардлагатай болов. KALNET, LIAISON, TRAVELSKY г.м нутаг нутгийн системүүдийг манайхан ч гэсэн их хэрэглэсэн дээ.
Иймээс Агентууд ганц CRS -дээрээс бүх Аэрлайны захиалгыг хийх хэрэгцээ гарч ирэв.
Ингээд 1990-2000-д онуудад Sabre, Amadeus, Galileo (Travelport) – анх үүсгэсэн аэрлайнуудаасаа тусдаа гарч бие даасан компани болсоноор GDS -ын эхлэл тавигдав.
Үүний дараагаар интернэт улам өргөжиж OTA (Online Travel Agent)-ууд шинээр аяллын салбарт хүч түрэн орж ирлээ. Гэвч тэд толгой 3 GDS -тэй API холболт хийж, тус бүрийн өөр стандартыг интеграц хийхэд төвөгтэй байв.

За ингээд NDC-рүүгээ орьё.
NDC гэдэг нь (New Distribution Capability) IATA-с гаргасан шинэ Стандарт бөгөөд маш товчоор бол Харилцааны хуучин протокол болох EDIFACT (Electronic Data Interchange for Administration, Commerce and Transport) -ын оронд санал болгож буй XML (Extensible Markup Language) протокол буюу ахисан түвшины мэдээлэл дамжуулах боломжтой API шийдэл юм. Ингэсэнээр Аэрлайнууд өөрсдийн бүтээгдэхүүнийг илүү баялаг байдлаар эцсийн хэрэглэгчиддээ санал болгох боломжтой болно гэсэн үг.
Мөн аэрлайн бүр өөрсдийн NDC-г гаргасанаар, тухайн NDC-г хэн ч хэрэглэх боломж бүрдэж Агентууд заавал дундын GDS ашиглахгүй байх боломжтой гэж үзсэн байдаг.
Гэвч энэ нь маш эргэлзээтэй асуудал. Учир нь аэрлайны NDC хөгжүүлэлтийн зардал, түүнийг нийтэд сургах, хянах, NDC төлбөр тооцооны асуудлаас эхлээд заримнэг аэрлайнууд төвөгшөөж 100% GDS -ын шийдлээрээ байх нь зөв юм байна гэж бодох нь ч байна.
Учир нь NDC нь Not Mandatory буюу Заавал дагаж мөрдөх шаардлагагүй гэж IATA -с заасан байдаг.

NDC -ын давуу болон сул тал:
- Эцсийн хэрэглэгчиддээ илүү боломж, үнэ (Customized fares, Dynamic fares, илүү Ancillary services)
- ATPCO -аар үнэ дамжихгүй Аэрлайнаас шууд Realtime үнэ ирэх болно. Илүү нарийвчилсан үнэ. Энгийнээр Аэрлайных нь вэбсайтдээр байдаг үнэ ирнэ.
- Үйлчлүүлэгчийнхаа талаар илүү ихийг аэрлайн мэдэх боломж бүрдэнэ.
- Зардал мөнгө (за энэ талаар дэлгэрэнгүй ярихгүйээ. Аэрлайн, Агент, GDS бүгдэнгийнх нь хүмүүс энд байгаа учир чимээгүй л байя) Ер нь бол гадны мэргэжилтэнгүүд энэ тал дээр их маргалддаг. NDC cost хэмнэх үү? Эсвэл бүүр илүү зардалтай юу?
Түлхүүр зүйлс:
- NDC бол систем, програм биш
- NDC бол үйлчилгээ биш
- NDC бол стандарт юм
Ингэхээр маш олон асуултууд гарч ирж байна.
GDS цаашид яах вэ?
GDS-үүд аль хэдийн NDC -ээ дагаад хөгжөөд эхэлчихсэн бөгөөд NDC content aggregator болоод Аэрлайндаа өөрсдийн платформ дээр тулгууласан NDC шийдлүүдийг санал болгоод зарим нэгтэй нь хамтын ажиллагаагаа эхэлчихсэн юм. Учир нь GDS -үүд одоогоор хамгийн том IT -ын багтай, IT -ын шийдлийг процесс хийх чадалтай байгууллагууд хэвээр байна.

NDC aggregator гэж юу вэ?
Товчоор бол NDC холболтын IT шийдлийг Аэрлайн, Агентуудад санал болгодог 3 дагч байгууллага гэж хэлж болно. Нийт 50 гаруй IATA хүлээн зөвшөөрсөн ийм aggregator одоогоор байна.
Товчоор бол NDC холболтын IT шийдлийг Аэрлайн, Агентуудад санал болгодог 3 дагч байгууллага гэж хэлж болно. Нийт 50 гаруй IATA хүлээн зөвшөөрсөн ийм aggregator одоогоор байна.
XML протокол гэж юу вэ?
Ер нь бол интернэт орчинд мэдээлэл дамжуулахад ашигладаг нийтлэг шуудан протокол. Зөвхөн Аэрлайны салбарт ч ашигладаггүй. Жнь: Та банкны Апп-аар Дансны сүүлийн 1 сарын хуулгаа шалгах товчийг дарахад XML байдлаар тухайн баз дээрээс 1 сарын мэдээлэл ирж таньд нийтлэгдэж харагддаг гэж ойлгож болно.

Эцэст нь NDC, GDS, Тийз борлуулалт, Аяллын компаниудын одоогийн тогтолцоо нь олон мянган доллар эргэлдэж байдаг, баталгаатай дэд бүтэц тул үүнийг цогцоор нь өөрчлөх шаардлагагүй гэж үздэг хүмүүс зөндөө бий.
Цааш нь яривал NDC нь өөрөө маркетад нэвтрээд 10 жилийн нүүр үзлээ. Гэвч нийтлэг стандарт болоогүй л байна. Заримнэг нь анх удаа энэ үгийг сонсож байж ч магадгүй. Зарим хүмүүс NDC гэдгийн New гэдэг үгийг одоо авсан нь дээр гэж хошигнодог.
Юутай ч энэ нийтлэлийн гол зорилго манайхны дунд, ер нь дэлхийнхний дунд ч ойлгоход бэрх төвөгтэй NDC гэх зүйлийн талаар бага ч болтугай мэдээллийг түгээхийг зорьсон болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.

Ашигласан эх сурвалжууд:
https://www.mindsay.com/blog/what-is-new-distribution-capability-ndc
Эх сурвалж: FB account/Nar Gan
Comments
Post a Comment