9911

99110009 гэсэн Мобикомын дугаар 660,000,000- төг (~206,000 доллар) -аар зарна гэсэн зар эсвэл маркетингийн мэссэж өчигдөр нилээдгүй явлаа. Мобикомын энэ дугаарыг авлаа гээд эзэмшигчид ямар ч давуу тал үүсэхгүй, 9911 үүдэд Мобиком ямар давуу эрх олгож лоялти үйлчилгээ үзүүлдэгийг мэдэхгүй байна, бараг хүнд хэрэгтэй юм байхгүй болвуу.

Катар улсад 666 6666 гэсэн утасны дугаарыг буяны үйлсэд зориулан дуудлага худалдаанд оруулж 10 сая Катарын динар буюу (2.79 сая доллар) -р зарсан гэдэг бөгөөд Өмнөх дээд амжилтыг эзэмшигч нь Хятадын 8888 8888 дугаар байсан бөгөөд 270,000 фунт буюу (~320,000 доллар) зарагдсан. 8-н тоо нь Хятад хэлээр баян гэсэн үгтэй тун төстэй сонсогддог учир үүнийг Sichuan Airlines худалдаж авсан гэх мэдээ байдаг.
9911, 9999, 8811, 8888 гэсэн дугаар барилаа гээд Сансрын Иридиумд холбогдчихгүй, сүлжээний чанарт давуу тал үүсэхгүй, гадаадруу нэг тарифаар ярихгүй, 4G дээр давуу тал үүсэхгүй, насаараа төлбөр төлөхгүй гэсэн ойлголт байхгүй, даатгалд хамрагдахгүй. Ердөө 9911 -тэй 10’000 хэрэглэгчийн нэг л болно.
Монголчууд азын тоонд итгэдэг түүний хойноос хөөцөлддөг хоцрогдсон зан чанараа хэзээ болих вэ?, улсын хөгжил ч яахав яваандаа болно, харин хүний хөгжил тээр хол байна да.



Comments

Popular Posts