Сэлбэ гол

Хэнтийн нурууны урд хэсгийн салбар уулс, Бага Хэнтийн салбар Их бага Баянгийн уулнаас эх аван Санзай, Хандгайтын голуудаар сэлбэгдэн Хандгайт, Хайлааст, Чингэлтэй, Шарга морьт, Бэлхийн гол, Баянбулагийн амны жижиг голууд, Яргайтын горхи, Ар гүнтийн горхи, Шадивлангийн горхи, Зуун модны болоод Дондогдуламын рашаан болон уулын горхи, булаг шанд зэрэг нь нийлж Сэлбэ голыг тэтгэж үүсгэдэг байсан.

Замбраагүй газар олголттой холбоотойгоор суурьшлын бөөгнөрөл үүсэж, Улаанбатарчуудын байгалын буруу ашиглалт, мөн дэлхийн дулаарал зэргээс болж дээрх дээрх жижиг гол горхи, рашаанууд дахиж сэргэхгүйгээр ширгэж үгүй болжээ.
Сэлбэ гол нь Санзайгаас урагш урсаж Нарны зам өнгөрсний дараагаар огцом баруун тийшээ эргэж, Туул голтой параллелиар хэсэг газарт урсаад Туулд цутгадаг. Тэрхүү Туул голтой параллель хэсгийг нь "Дунд гол" гэж нэрлэдэг.
Сэлбэ голын хот дундуур урсаж буй хэсэг, Дунд голын ай сав үндсэндээ бохирдож, амарч зугаалах, усыг унданд хэрэглэх ямар ч боломжгүйгээр үл барам асар их бохирдол тээн Туул голд шууд цутгадаг.
Мөн Бага Хэнтийн нуруунаас эх аван урсдаг Туул голын сэлбэдэг Баруун сэлбийн гол, Баян гол, Нарангийн гол, Толгойтын гол, Дэнжийн мянгын гол, Улиастайн гол, Гачууртын голууд хэдийнээ ширгэж үгүй болсон байдаг. Одоо Сэлбэ гол маань үе үе тасалдаж горхиний хэмжээнд урсаж байгаа билээ.
Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлэх, орчинг сайжруулах хэд хэд томоохон төсөл, хөтөлбөрийг үе үеийн төр засгийн, хотын удирдлагууд хэрэгжүүлж хэдэн зуун тэрбум төгрөгийг зарцуулсан боловч үр дүнд хүрсэн нь байхгүй билээ.
Гэтэл Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагчаар иргэн Б.Цэцэгийг томилж 1 тэрбум Америк доллар зарцуулна гэх мэдээлэл чих дэлсэх боллоо.
Туул, сэлбийн урсацыг нэмэгдүүлэх гээд байна уу? Эсвэл нэгэнт ширгэх гээд байгаа Сэлбэ голын ай савыг тохижуулах гээд байна уу? Бусад олон төсөл, судалгаатай хэр уялдаж байгаа вэ? Өмнөх төслүүдийн үр дүн?
Энэ замбраагүй газар олголтууд үргэжилсээр, голын ай савыг хумиж бохирдуулсаар байвал энэ төсөл хэрэгжих хэрэгцээ шаардлага байгаа юу?
Төслийг influencer- удирдах нь хэр зохимжтой вэ? Усны инженерчлэл, Усны барилга байгууламжийн инженер хаачсан? Тэдний дуу хоолойг сонсож байгаа юу?

Comments

Popular Posts