Агуу нислэг (Великий перелёт)

ЗХУ 1914 оны хавар өөрийн улсын баруун захаас зүүн зах хүртэл нислэг хийх төлөвлөгөөг анх Дирижаблиар хийхээр анх төлөвлөж байв. Дэлхийн нэгдүгээр дайн дэгдсэн нь уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж олдоогүй бөгөөд дайн дууссаны дараа буюу 1923 онд ЗХУ-ын Агаарын үндсэн флотын дэргэдэх Иргэний нисэхийн зөвлөлөөс төслийг Петроград – Москва - Владивосток нислэгийн чиглэлд агаарын хөлгөөр хийхээр төлөвлөж байв.

Ингээд 2 жилийн дараа 1925 оны 3-р сарын 20-нд уг төслийг Оросын нисгэгч Х.Н.Славороссовын удирдлаган дор "Добролёт" нийгэмлэг Москва - (Өргөө хот) - Бээжин - Токио чиглэлд нисэхээр төлөвлөж бэлтгэл ажлыг эхлүүлэв. Уг нислэгт Германы хоёр Юнкерс Ю-13 (Junkers F13), ЗХУ-д үйлдвэрлэсэн нэг АК-1 мөн Николай Поликарпов-н зохион бүтээсэн зургаан P-1 онгоцыг бэлдэж, үүнээс гурвыг нь нислэгт оролцуулж үлдсэн гурвыг нь сэлбэг тоног төхөөрөмжийн хамт одоогийн Новосибирск болон Эрхүү хот руу нөөцөд зориулж хүргэсэн байна.




Энэхүү экспедицийн үндсэн зорилго нь оросын агаарын цэргийн анги нэгтгэлүүд алс Дорнод руу нисэх боломжийг турших явдал мөн алс дорнодруу чиглэсэн агаарын замыг шалгах, нисэхийн боловсон хүчнийг сургах, ЗХУ-ын нисэхийн салбарын ололт амжилт, онгоц, техник зэргийг шалгах явдал байв. Тухайн экспедицэд “Пролеткино” кино үйлдвэрийн найруулагч Владимир Шнейдеров, зураглаач Георгий Блум нар энэ оролцож, "Агуу нислэг", (Великий перелёт) киноны зураг авалтыг хийж гүйцэтгэсэн.

Нисэх бүрэлдэхүүн 6-р сарын 27-нд Эрхүү хотод хүрч ирэв. Ингээд 1925 оны 7-р сарын 5-ны өдөр нислэгт оролцогчдыг одоогийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот тухайн үеийн Өргөө хотод албан ёсоор угтан авсан байдаг.

Шнайдерын зураг авалтыг хийсэн энэ кинонд тухайн үеийн Өргөө хот (Улаанбаатар), Монгол орныг харуулж, БНМАУ-ын анхны Ерөнхий сайд Б.Цэрэндорж, армийн командлагч Х.Чойбалсан нарын мэндчилгээ, өндөр Гонгор зэргийг дүрс бичлэгт буулгасан байна.



Нисэх багийнхан 2 хоногийн турш говь нутгийг дайран өнгөрөх нислэгийн бэлтгэлээ базааж, хоол хүнсээ нөөцөлж, нислэгийн маршрут зэргийг шалгаж, тухайн үеийн Монголын Намын Төв Хороо, Нам төрийн удирдлагуудад зориулан Өргөө хот дээгүүр тойрох нислэг зохион байгуулсан нь урьд өмнө нисэх онгоц харж байгаагүй Монголын ард түмний сэтгэлийг хөдөлгөсөн гэдэг.


Долдугаар сарын 8-ны өглөө онгоцнууд ӨМӨЗО-н Үхай хот руу хөөрөв. Ийнхүү 7-р сарын 13-нд Москвагаас хөөрснөөс хойш 33 хоногийн дараа дөрвөн онгоц Бээжинд ирсэн байдаг. Нислэгийн үндсэн хөтөлбөр дууссан хэдий ч нисэх баг цаашид хоёр бүлэгт хувааж, эхнийх нь Бээжингээс Шанхай руу нисч, хоёр дахь хэсэг нь Япон улсаас ирсэн саналын дагуу Шэньян хотоор Сөүл, Пусан, Осакагаар дамжин Токио руу ниссэн бөгөөд М.М.Громов, М.А.Волковойнов нарын жолоодсон онгоцууд Токио хүртэл ниссэн байдаг.

Comments

Popular Posts