City council буюу НИТХ гэж юу вэ?
Олон улсад "City council, town council, town board..." гм нэрлэгддэг, Монголд хэт албажуулж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж нэрийдсэн байдаг. Тэгвэл Иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ? ИТХ гэж юу вэ?
Юуны мөн Нутгийн өөрөө удирдах ёсны ойлголтыг хэдүүлээ нэгтгэх нь зөв юм. Нэг талаас нэг нутагт буюу хот дүүрэг, хороо, сум, багт оршин суугаа иргэдийн эрх ашгаа хамгаалах шаардлага, нөгөө талаас төрөөс иргэдээ нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу бүлэглэн захирч байх шаардлагын дагуу бий болгосон хуулиар тогтоосон эрх хэмжээтэй засаглалын институци ба үйл явцыг бүхэлд нь "Нутгийн удирдлага" гэж ойлгох нь зүйтэй.
Нутаг өөрөө бусдаас хамааралгүй буюу бие даасан байдлаас нь харгалзан Британи болон Франц гэсэн үндсэн 2 загвар байдаг. Бие даасан гэдэг ойлголт нь зөвхөн санхүү захиран зарцуулах гэсэн ойлголт биш бөгөөд маш өргөн хүрээтэй. Монголд байгаа хэлбэрийг Франц загвар гэж үздэг.
Франц загвар нь нутгийн өөрийн болон төрийн удирдлагын хосолмол байдалтай. Хуулиар хязгаарлалтууд тогтоосон, нутгийн захиргаа нь төрийг төлөөлөх үүрэг хүлээдэг, санхүү, хүний нөөц, бүтэц, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх асуудлыг төрийн удирдлагатай хосолмол байдлаар тусгайлан тогтоож хуульчилж, журамласан байдаг.
Монголд байгаа загвар бол Франц загвар биш харин Франц загварыг хэлбэрдэж дуурайсан "Монгол" загвар юм. Сүүлийн 10 жилийн жишгийг хархад УИХ-д үнэмлэхүй суудал авсан эрх барьж буй нам орон нутгийн удирдлагыг мөн өөртөө авхыг эрмэлздэг. Мөнгөтэй том намууд төрийн удирдлагыг аваад зогсохгүй тухайн хот, дүүрэгт оршин суугаа иргэдийн нийтлэг эрх ашиг, шаардлага, хүсэл зорилго, "нутгийн өөрөө удирдах ёс" -ны үндсэн шинжийг уландаа гишгэж Нутгийн удирдлагыг мөн авдаг болцон жишиг бол буруу тогтолцоо юм. Нэгэнт олигарх, том намаас гарсан дүүргийн, нийслэлийн ИТХ төлөөлөгч дүүрэг, хотынхоо төлөө ажиллана гэдэг бол тун эргэлзээтэй асуудал билээ.
Ардчилсан Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид хэлэхдээ: “Тодорхой нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, хамт олны дотоод амьдралын асуудлыг тэндхийн иргэд, хамт олон нь шууд, эсвэл төлөөлөгчөөрөө дамжуулан шийдвэрлэх, эрхлэн хөтлөх, хариуцах ёс”.... гэсэн байдаг.
Энд дан ганц эрх барьж намуудаас гадна иргэдийн өөрсдийн оролцоо, ойлголт маш чухал, иргэд асуудлыг аль болох дээд түвшинд шийдэх нь чухал хэмээн үздэгээс иргэд төрийн дээд байгууллагад хандаж, эрх барьж буй намыг сонгох гээд байдаг буруу хандлага өнгөрсөн хугацаанд тогтсон байна.
Иргэд хот, дүүргийн асуудлыг хэн нэгэн дарга нь хийгээсэй, шийдээсэй гэж хүлээж суух биш, харин "ИРГЭН, ИРГЭД буюу би, бид үүнийг шийдэх ёстой, ингэж шийдмээр байна” гэсэн сэтгэлгээтэй болохыг иргэдийн оролцоо гэж ойлгож болох бөгөөд энэ сэтгэлгээг тархинд нь суулгах, гажуудсан тогтолцоог өөрчлөх цаг нэгэнт болжээ.
ИТХ гэдэг ойлголтонд хоёр хууль голлох байр суурь эзэлдэг. Эхнийх нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 62-р зүйл болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд юм.
Эцэсд нь хэлхэд ИТХ бол Иргэн Та өөрөө юм. Бидний оршин суугаа энэ сайхан Нийслэл, Дүүргийн маань хөгжил цэцэглэлт Иргэн таны оролцооноос, ДИТХ, НИТХ-д сонгуульд оролцох оролцооноос, Сонголтоо зөв хийхээс мөн "Би, бид үүнийг шийдэх ёстой, ингэж шийдмээр байна” гэсэн дуу хоолой, үзэл бодлоос тань хамаарах юм шүү.
Comments
Post a Comment