Хүчирхийлэл БА Сонгууль
Нийгэм нь стресстэй, архичдын тоо олширч, ажилгүйдэл, хүчирхийлэл байсаар байгаа бол ТӨР муу ажиллаж байгаагийн шинж, энэнд худлаа тоо баримт, статистик, хойноос нь хөөж хийж байгаа хэлэлцүүлэг, хурал цуглаан, матрын нулимс, хэнд ч хэрэггүй. УИХ байнгын хорооны хуралдаан бололтой хэдэн эмэгтэй гишүүд суучихсан ач холбогдол өгч байгаа мэт... бла бла.
Хаа байна тэх тэр ажилгүйчүүд, архичид гэвэл гадаа гараад байраа тойроод нэг алхаад үз олдохгүй бол хогын цэг дээр очоод Улсынхаа бодит байдлаа нэг харна биз...
Нийгмийн суурь асуудал хүний биеийн өвчинтэй яг адилхан үндсэн шалтгааныг илрүүлж эмнэж байж эрүүл болох учиртай. Архи, архичинтай тэмцэж байна гээд архины үнийг өсгөх бол шийдэл биштэй адил бид нийгмийн өвчинг эмчлэх гэж байгаа бол үндсэн суурь асуудлыг судлах учиртай.
Бид өнөөдөр асар их стресс уур бухимдалыг нийгмээс авдаг хэрнээ, шалтгааныг ярьдаггүй, хэлдэггүй, тэмцдэггүй, хийдэггүй. Хот нь утаатай, түгжрэлтэй, нүхтэй, шороотой, алхах газаргүй, юм нь үнэтэй, цагдаа, шүүх, сургууль нь, цэцэрлэг нь, эмнэлэг нь авилгал ар өврийн хаалгатай, ажил хийе олдохгүй, хийсэн ч цалин нь амьдралд хүрэхгүй, байр авий үнэтэй, банкны зээлийн хүү нь өндөр, үүн дээр нь бидний дорой, залхуу хойрго, бадрангуй, арчаагүй, үнэгүй юманд нугасгүй зан нь нэмэгдэнэ.
Бидний мэддэг хэрнээ ярьдаггүй энэ их хар энерги эцэсдээ сэтгэлийн хатгүй эр эсвэл эмийн гараар дамжиж бяцхан хүүхдүүд дээр бууж байгаа тэр аймшигтай, энэрэлгүй нийгэм .... Энэнд буруутан хайгаад байх юм байхгүй гол буруутан бол "ТӨР" өөрөө мөн.
Ард түмнийг хүлцэнгүй байлгаж, сонгууль болгоноор алга нь дээр нь чихэр тавьж хуурч өөгшүүлдэг, ядуу, дутуу, гуйрамч, мэдээлэлгүй байлгаж чадаж байгаа этгээд бол Төрийн эрх баригчид болон эрх баригч нам, улс төрийн бүлэглэлүүд бус уу?
Төрийн эрх мэдлийн төлөөх энэ дайны золиос нь балчир хүүхдүүд маань байх учиргүй юмсан. Тэд цэцэрлэг, сургууль, хүүхдийн эмнэлэг барихын оронд хотын төвд төрийн нэг агентлагийн оффис сүндэрлүүлж байна. Ажилгүйдэл, архидалт, хүчирхийлэлтэй тэмцэхийн оронд дарга нарын машиныг томруулж тансаглалд мөнгө зарж байна. Хот, дүүргээ тэлж зам тавьж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлхийн оронд оронд хамаг мөнгийг маань сонгуульд зарж байна. Болдог бол тэд бидний татварын мөнгөөр биднийгээ худалдаад авах нь л дэ.
Бурууг хайвал бусдад ч бидэнд ч бий. Өөрийгөө доош хийж асар хямд үнээр сонголтоо битгий худалдаач, итгэл үнэмшилдээ үнэнч байгаач, таны 20.000 -аар худалдсан санал нийгмийн стрессээр дамжин эцэс сүүлдээ хүүхдийн аминд хүрч байгааг ойлго! Таны 20.000 -аар худалдсан саналаар Тэд үүрдийн эзэн сууж татварын мөнгийг хайр найргүй зарж, ураг төрлөөрөө баяжаад таныг үүрдийн ядуу, гуйрамч байлгах ажлыг тэд хийгээд байгааг ойлго! Бид яагаад заавал улаан, цэнхэр гэсэн 2-хон өнгөнд хуваагдах ёстой билээ?
Зөв байя, Сонголтоо зөв хийе, Таньд бүхэнд өөрчилөх хүч байгааг сана. Таньд Улаан цэнхрээс өөр сонголт байгааг мэд.
Comments
Post a Comment