Баялгийн хараал уу? Ерөөл үү?
Газрын баялгаа хэрэглэнэ хэрэглэхгүй, зөв буруу гэж талцаж байх хооронд бид дэлхийн хөгжлөөс хоцорж популизмд улам л идэгдээд байх шиг.
Хэрэглэх ёстой. Яаж?
1.Хууль, эрх зүйн орчин нээлттэй, тодорхой, шударга, Монгол улсын иргэдэд ээлтэй байх ёстой.
2. Уул уурхайн талаарх төрийн бодлого тогтвортой, элдэв хөдөлгөөн, бизнес улс төрийн нөлөөлөлөөс ангид байх.
3. Тухайн орон нутаг, хүн ардад өгөөжөө өгөх ёстой, татвар шимтгэлийн тодорхой хувь хэмжээ аймаг, сумын хөгжилд зарцуулагдах ёстой.
4. Байгалийн эко систем, ус, ургамал, ан амьтан, нийгмийн харилцаа, түүх, архелогийн сан хөмрөгт сөрөг нөлөөгүй байх ёстой.
5. Хариуцлагатай уул уурхай буюу Нөхөн сэргээлт заавал хийгддэг байх ёстой.

Энэ 5 хэрэгжээд явбал хэн нэгний ялангуяа орон нутгийнханы, элдэв хөдөлгөөний ашиг сонирхолд нийцээд явна гэж бодож байна. Эхний ээлжинд Гадны хөрөнгө оруулалт татаж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар л боловсрол, эрүүл мэнд, технологи инновацын салбарт илүү анхаардаг болж улмаар хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал, шинжлэх ухааны салбар Монгол улсад хөгжинө. Бид баялаг дээр суусан гулгачид байсаар байх уу? Эсвэл эдийн засгийг солонгоруулах үйлсийг уул уурхайн ашиг орлогоор эхлүүлхүү?
Comments
Post a Comment