2020 ны сонгуульд хэнийг сонгохгүй байх ёстой вэ?



УИХ-д гархын тулд хэр их мөнгө тарааж байна төдий чинээ эргэж олно л гэж ойлго.
Бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй УИХ бол хууль боловсруулдаг, тогтоодог, баталдаг, Монгол улсын хөгжлийн бодлого тодорхойлдог институц шүү дэ. Сонгуульд нэр дэвшихдээ засгийн газрын, нийгмийн хамгааллын, хот, дүүрэг, хорооны ажилд хутгалдаж хийх юм шиг мөрийн хөтөлбөр гаргадаг болж,..... тэд дүүргийн засаг даргийн хэмжээний л зүйлийг амалдаг гэдгийг сана! Бид хууль тогтоох 76-н мэргэжилтэнг сонгож байгаа болхоос бүхнийг удирддаг 76-н дарга сонгодоггүй гэдгийг дахин сана!

Залуус бид хэдэн зүйл дээр санал нэгдээд 2020 сонгуульд санал өгмөөр байгаан:

- Бие даагч нар хэрэггүй. УИХ нь ажил бүлгийн зарчмаар явдаг, зарим хууль баталхад лобби ихээр ордог. Бие даагч ер нь хэн ч биш л байдаг. Шүүмжилдэг, хутган үймүүлдэг. Хууль боловсруулж болох ч бусад нь хүсэхгүй бол ажил нь явдаггүй.
- Дээд боловсролгүй, бизнесийн болон төрийн албаны дадлага туршлага байхгүй хүнийг сонгохгүй байяа. Тэрэн дотор Дуучин, бөх, ганзагачин, гэнэт баяжигсад, цүнх барьж гүйж байгаад суга дэвшсэн хүмүүс, сонгуулын өмнөх жил гэнэт бослого үймээн, суулт, хөдөлгөөн өрнүүлж байгаа нөхдүүд ороод байгаан.
- Хэтэрхий олон жил төр барилцаж байгаа хүмүүс. Гавьяатай нь амрана биз, гайтай нь шалгуулах хэрэгтэй.
- АН, МАН залуу сайн боловсон хүчинтэй ч гэсэн бугшсан идээ бээрүүд нь нэрээ таттал МАНАН-г сонгохүй байяа.

Ерөөсөө сайн баг л сонгоё, нэг нам мөртлөө ашиг сонирхлын зөрчилтэй бүлгүүд улсыг хэрхэн самарч болдгийг хангалттай харлаа. Мөрөөдлийн биш хэрэгжхүйц мөрийн хөтөлбөр, зорилго тавин орж ирж байгаа залуусаа сонгоё. Тэд багаараа л гарч ирж байж хийхгүй бол ганц нэгээрээ гишүүн болж орж ирээд юу ч хийж чадахгүй. Тэднээсээ аж ахуйн шинжтэй зүйл гуйхаа болий, тэднээс бэлэг нэхдэг ээ, өгөхгүй бол сонгодоггүй муу жишиг, үзлээсээ салцгааяа. Ирээдүйн сайхныг хийхэд энүүхний саадыг тэвчих л хэрэгтэй байна.
Энүүхэндээ бас одоохондоо би #уухай #электорат хөдөлгөөнүүдийг дэмжиж итгэл хүлээлгэж байгаа.

Comments

Popular Posts