Ерөнхийлөгчийн Сонгуульд залуус бид яагаад заавал оролцох ёстой вэ?

Бид хэдийнээ ардчилсан нийгмийг сонгоод 27 жилийг өнгрөөжээ. УИХ хийгээд Ерөнхийлөгчийн Сонгууль бол бидний эрхээ шилжүүлэх замаар улс төрийн шийдвэр гаргах, оролцох үйл явц яах аргагүй мөн. Залуус бид иргэний эрхээ эдлэхгүй "сонголтгүй сонгууль" гэж эрхээ хөсөр хаяж хэрхэвч болохгүй, Нэгэнт эрх барьж буй намуудаас санал болгосон уг 3-н эрхэмээс аль нэгийн заавалчгүй сонгож, хожид ажлаа хийж чадахгүй байна гэж үзвэл бол өөрсдийн төлөөллийн 76 гишүүнээр дамжуулан эргүүлэн татах боломжыг хуулиар хэдийнээ зохицуулсан байдаг. Бид өмнө нь ч тэр одоо ч тэр сонгох бүрэн дүүрэн эдэлдэггүй болохоор чамд, надад одоогийн төрийн эрх барьж буй нөхдийн үйл ажиллагаа таалагдахгүй байгаа юм. Тиймээс чи гомдоллоод байлгүй эрхээ эдлээд сонгуульдаа оролц. Аль ч сонгуулиар 18-40 насны залуус эрхээ эдэлж, сонгуульд бүрэн оролцдоггүй болохоор, Улс төрийн намууд, бизнесийн бүлэглэлүүд нийгмийн масс-ыг сошиал, хэвлэл мэдээлэлээр дамжуулан тархи угаах замаар бидний саналыг хямдаа худалдан авч байна.
Сонгогдох үзүүлэлт
Нэгт. Монгол улсын үндсэн хуулиар болон дийлэнх хүмүүсийн үздэгээр Монгол улс бол парламентын засаглалтай, ерөнхийлөгч бол бэлэг тэмдгийн эрх, үүрэгтэй хэмээн боддог байх гэхдээ тийм бишээ, ҮХ-д зааснаар бол Монгол улсын ерөнхийлөгчийн эрх мэдэл нилээдгүй өндөр бөгөөд бодит эрх мэдэлтэй байдаг. Тиймээс ч олонхи судлаачид Монгол улс парламентын, ерөнхийлөгчийн холимог засаглалтай хэмээн үздэг! Тийм ч учираас бид Ерөнхийлөгч болох хүнээ зөв сонгох учиртай.
Хоёрт. Монгол хэдийгээр олон намын тогтолцоотой ч гэсэн бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол, сонгогчдын боловсрол, улс орны онцлог зэргээс хамаарч хоёр намын тогтолцоотой болоод нилээдгүй удлаа. Намын үзэл баримтлал, намын мөрийн хөтөлбөр нь Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт бүрэн тусаж нэгэн цогц болж хэрэгжих учиртай. Намыг нэгтгэгч хүчин зүйл МӨНГӨ, ЭРХ МЭДЭЛ бус үзэл үзэл баримтлал, алсын хараа, бодлого, мөрийн хөтөлбөр байдаг. Үзэл баримтлалын хувьд МАН бол социал демократ (нийгмийн ардчилал) буюу зүүний төвийн үзэл баримтлалтай нам, АН бол Либерал буюу баруун төвийн үзэл баримтлалтай. МАХН Социал Демократ үзэл баримталтай гэж өөрсдийгөө тунхагласан буй.
Гуравт. Боловсрол хийгээд хөрөнгийн асуудал, Аль ч улсад Ерөнхийлөгчөө сонгох үндсэн шалтгаан бол хийж бүтээсэн зүйл, ажлын туршлага, академик боловсрол, нэр хүнд, төлөвшил зэрэг байдаг болохоос биш тодорхойгүй, хийсвэр, ам дамжсан, зохиосон, эвлүүлсэн, найруулсан, цусны асуудал, удам, судар, жалга довны асуудал байдаггүй!
Дөрөвт. Идэж уусан, авилгадсан, шамшигдуулсан бол бүлэглэлийн эрх ашгаас үл хамаарч МУ хуулийн дор АТГ, ТЕГ, Прокурор, Цагдан сэргийлэх газар үнэн худлыг дэнсэлж тогтоогоод шийдээд явах учиртай. Монголын баялгаар, ард иргэд, татвар төлөгчдийн мөнгөөр, надаас чамаас хумсалсан мөнгийг хайр найргүй зарж бие биенээ хар бараанаар баалж иргэдийг хооронд нь 2 талцуулж Телевиз, сонин, сошиалд олон тэрбүм төгрөг зарлагадаж байгаа нь харамсалтай.
Нэгэн жишээ:
Африкийн нэн ядуу Зимбабе Улсын Ерөнхийлөгч өдгөө 93 настай өвгөн Мугабэ-г мэднэ дэ, Мань өвгөн дэлхийн хамгийн өндөр боловсролтой ерөнхийлөгч гэдгийг мэдхүү? хувийн хэрэгт нь 5 бакалавр, 2 мастерийн диплом буй хэд нь хуурамч гэдгийн таашгүй, жилийн 10 сая долларын орлоготой гэж байгаа, дээр нь хэмжээлшгүй эрх мэдэлтэй, Улс төрийн, мөнгөний асар том бүлэглэл түүнд байдаг. Нэг юм санагдуулахгүй байна уу!
Америкийн одоогийн ерөнхийлөгч Доналд Трамф бол тэр бумтан, бизнесмэн хүн, Жон Кенниди, Жорж Вашингтон нар нилээдгүй хөрөнгөлэг эрхэмүүд байсан. Гэхдээ 1953 оноос хойш Америкийн ард түмэн дор хаяж Бакалаврын зэрэгтэй хүнээр улсаа удирдуулж байгаа юм. Сингапурын Мастер, доктор Ерөнхийлөгчүүдтэй харьцуулхад ярих юм биш ичмээр, Гэхдээ Монгол өөр л дө, муу буруу зүйл хийсэн хүний үйлдлийг хурдан мартдаг, сайн хүн болсон гэж итгэдэг, хурдан морь уядаг, бөх барилддаг, боловсролгүй, популист, гүндүүгүй, Нутгийнхаа сайн эр-д хайртай тийм биш гэж үү? Уул нь дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн л байвал болчино. Ямар ард түмэн байна, өөрсөддөө таарсан ерөнхийлөгчтэй байна гэж юу байхав. Сонгогч залуус бидний энэ нийгмийн идэвхигүй, шалчигар, оролцоогүй байдлаас болж өнөөгийн энэ ялзарсан дорой буурай байдалд хүрсэн шүү дэ! Бид хоосон ярих биш, бие биенээ муулах биш, урдах ажилаа сайн хийгээд нийгмийн бүхий талт л оролцоогоо нэмэгдүүлэх нь чухал юм.
Хэнийг сонгох нь эрхэм таны эрх, гол нь заавал оролцоорой.

Comments

Popular Posts