Баярлалаа бас Баяртай Аэромонголиа

 Аэромонголиа компаниас өөрийн хүсэлтээр гараад 1 сар гариу хугацаа өнгөрсөн байна. 12 жил ёстой л чөмгөө дундартал зүтгэхдээ олигтой сайн амрах боломж олдоогүй, энэ зун л сайхан амрах боломж гарч байна.

2010 аас 2016 он хүртэл техникч, инженер, техникийн аудитор, 2016 аас 2018 онд Техникийн газрын дарга, 2018 аас 2022 он хүртэл Нислэг үйлдвэрлэл аюулгүй ажиллагаа эрхэлсэн захирал буюу сүүлийн 6 жил удирдлагын багт орж ажиллсан байдаг. Энэ хооронд санаачилсан, гүйцэтгэсэн, хамтарж хийж бүтээсэн ажилууд бишгүй бий. Зарим ажил урсгалаараа явдаг байхад, зарим ажилыг гүйцэтгэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Тэр болгоныг ажилтнууд анзаардаггүй. 12 жилийн хөдөлмөрийг тоочоод барахгүй тул санаж байгаа, том гэснээ сийрүүлж бичлээ.
- Техникийн газарт одоо ч ашиглаж буй AMS мөн Flight Data monitoring-д ашиглаж буй Safran Cassiopee -н судалгаа, нэвтрүүлхээс өмнөх процесийг гардаж хийсэн.
- 2011-2013 онд Техникийн газрын Найдварт ажиллагааны инженер байхдаа ISO 9001:2010 стандартыг нэвтрүүлэх төслийг багт ажиллаж 2012 онд ТҮБ гэрчилгээжсэн.
- ЧУТ - хүрээнд Техникийн газарт заавар журам сайжруулах болон процесийн бүтээмж, аюулгүй ажиллагаа дээшлүүлэх олон арван ажил санаачилж хэрэгжүүлсэн.
- 2017-2018 онд насжилт болон хөдөлгүүрийн их засварын цагаар хязгаарлалтанд ороод байсан Fokker-50 агаарын хөлгүүд болон PW125B хөдөлгүүрүүдийг зарж борлуулах гүйцэтгэл дээр ажилласан.
- 2018 онд АНУ-с худалдан авсан Embraer 145 агаарын хөлгийн EIS (Entry into Service) төслийн багийг удирдаж энэ маягийг Монгол улсад амжилттай нэвтрүүлж одоо болтол ашиглаж байна.
- 2019 онд АНУ-с хоёр дахь Embraer 145 агаарын хөлгийг худалдаж авхад, үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангуулах багийг мөн удирдсан байна.
- Цар тахлын хүнд үед нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулсан.
- Буянт-Ухаа дахь Нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Шинэ ЧХОУНБ-руу нүүлгэх ажлыг гардсан.
- 2021 онд Airbus 319-112 агаарын хөлгийг World Star Aviation – компаниас худалдан авхад EIS (Entry into Service) төслийн багийг удирдаж энэ маягийг АэроМонголиа ХХК-д амжилттай нэвтрүүлж одоо болтол ашиглаж байна.
Компаны AOC-д PBN, EFB н тусгай зөвшөөрөл нэмүүлэх, шинэ залуу боловсон хүчин, нисгэгч, багш, онгоцны дарга бэлдэх, ТҮБ-н чадамжыг нэмэгдүүлэх, ИНД 141 ээр гэрчилгээжих, BARS-р гэрчилгээжих цаашлаад IATA/IOSA-д хамрагдах Wide body гэх мэт олон арван ажлын үр дүнг үзэлгүй ажилаа өгсөн ч гэсэн хойно минь үлдсэн мэргэшсэн залуус маань үр дүнг нь үзнэ гэж найдаж байна.
Энэ хугацаанд 2 дахь гэр бүл минь байсан Аэромонголиа компанидаа, нийт хамт олондоо баярлалаа. Аэрогоос гарсан ч гэсэн чанагдсан тогоондоо, агаарын тээврийн салбартаа үргэлжилүүлэн хүчин зүтгэх болно.

Comments

Popular Posts