Fintech

Fintech -салбарын хөгжил Монголд харьцангуй сайн байгаа гэж харж байгаа. Миний хувьд Lendmn-г хэрэглээд нилээдгүй хугацаа өнгөрлөө. Одоо амжилттай яваа Simple, Strepay, Pocket-с гадна олон төрлийн цахим зээлийн үйлчилгээг технологийн компаниуд санал болгож байна. Зарим нь Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системтэй холбогдож мэдээлэл баталгаажуулж байсан.

Банкууд бага дүнтэй зээлдэгч нараа эдгээр компаниудад алдахгүйн тулд Мэдээлэл, технологийн хэсгээ улам өргөтгэж энэ талын бүтээгдэхүүнүүдээ сайжруулж байна. Хэн банкинд очерлож, бөөн бичиг цаас хувилж, цаг хугацаа алдаж зээл хөөцөлдөж явхыг хүсхэв дэ. Энэ цаг хугацааны л асуудал байсан. Тэд удахгүй том зээл олгоод эхэлбэл том дэд бүтэц, нүсэр орон тоотой банкууд хэцүүдэх байх, хэн мэдлээ.
Нөгөөтэйгүүр энэ технологийн тэлэлт эргээд Мэдээлэл технологийн инженерүүдийн эрэлтийг бий болгож тэдний цалин хангамж үлэмж өссөн, Монголд сайн мэргэжилтэн дутаад эхэлсэн нь үнэн. Одоо бол дипломтой болгон ажилд орж байна. Сайн CV-тэй хүн бол бүр галзуурч байгаа байх шүү.
Цаашдаа shoppy.mn шиг цахим худалдааны салбар хөгжих нь дамжиггүй. Цахим дэлгүүр гэхэд бараа зарахдаа төлбөр хувааж төлөх, зээлээр авах зэрэг боломжыг хэрэглэгчдэд олгож байгаа нь бараг Монголд л ийм юм байдаг байх гэж бодогддог.
Хувь хүний мэдээлэл, компаниудын болон Төрийн мэдээлэл солилцооны сүлжээний кибер аюулгүй байдал гэх мэт анхаарах зүйлүүд бий. Гэхдээ л Монголын Мэдээлэл технологийн болон Банк санхүүгийн салбарын энэ хоршил тун дажгүй байгаа.
Эцэсд нь хэлхэд энэ хоёр салбарын яруу алдар бадартугай.

Comments

Popular Posts