Миний мэдэх НАРМАНДАХЫН МӨНХЖАРГАЛ

НААХЗА-с орж ирсэн гэх эрүүндээ сахалтай туранхай шудрага, эрэмгий залуутай анх 2010 онд танилцаж байлаа. Иргэний нисэхийн дүрэм болон Чанарын удирдлагын тогтолцоо, аюулгүй ажиллагааны талаарх гүнзий ойлголт нь түүнийг НААХЗА-д байхдаа хэрхэн туршлагажиж ажилаа өөриймшүүлснийг илтгэнэ. Ажлын гараагаа сургалтын мэргэжилтэнгээс эхлүүлж ажилдаа ороод ердөө 1 жилийн дотор ISO 9001:2008 стандартаар Аэро Монголиа ХХК-ны Техникийн газрыг гэрчилгээжүүлсэн нь түүний анхны том амжилт байлаа.

Сургалтын мэргэжилтэнгээс Чанарын менежер, Техникийн аудитор, Коммер эрхэлсэн захирал, Коммерын захирлаас Гүйцэтгэх захирал хүртэл 12 жил тэр цөхрөлтгүй хөдөлмөрлөсөн. Түүнд бэлдэж өгсөн албан тушаалын шат, татаад авах ахын гар, танилын хүрээ алин ч байсангүй харин итгэл хүлээлцэн гар барилцан хамтдаа урагш алхах сайн баг хамт олон байсан юм. Тэр гүйцэтгэх удирдалгын арга барилыг бусдаар заалгаагүй, мерит зарчмаар өөрөө өгсөж гарсан 80-аад оны залуусын төлөөлөл болсон залуу лидер.
ИНЕГ-т байхдаа Иргэний нисэхийн залуучуудын холбоонд хэрхэн манлайлал үүсгэж байсныг үеийнхэн нь санаж байгаа байх.
Хүннү-Эйрийн захирал Том MJ-тэй андуурагдаж Аэро Монголын "Жижиг" MJ гэж цоллогдож, салбартаа үнэлэгдэж, ажилтнууд дундаа хүндлэл хүлээсэн МЖ маань өнөөдөр өөрийн хүслээр Гүйцэтгэх захирлын ажилаа хүлээлгэн өгч байна. Сурах мэдэх хүсэл эрмэлзэл, дараагийн амьдарлын алхамдаа шинэ хуудас нээх чинь хүслийг нь Аэрочууд дэмжиж байгаа гэдэгт итгэж байна.
Найздаа, захиралдаа амжилт хүсэе.
Түүний ажилаас цухас дурьдвал:
- 2010 -2011 онд Агаарын хөлгийн засварын механикчаар ажиллаж байхдаа Сургалтын мэргэжилтэнг хавсран хийж 2011 оны сургалтын гүйцэтгэлийг өмнөх үеэс 3 дахин өсгөсөн байдаг.
- 2011-2013 онд Техникийн газрын Чанарын менежер, ISO 9001:2010 стандартыг нэвтрүүлэх төслийг удирдан 2012 онд гэрчилгээжсэн.
- 2014 онд Оюу толгойн компаны аюулгүй ажиллагааний аудитад унаж нислэг зогссон байх үед Дотоод хяналтын хэлтэсд ажиллах үүрэг авч орон 2014 онд RIO TINTO-н аюулгүй ажиллагааны аудитад 100% амжилттай хамрагдаж ОТ-н нислэгийг сэргээж чадсан.
- 2015-2016 онд Коммер эрхэлсэн захирал болж дэвшив, технологийн хувьд хоцрогдолтой байсан Ticket reservation-г сольж AeroCRS web cloud системийг нэвтрүүлснээр Дэлхий дахинд нислэгийн тийзийг борлуулах эхлэлийг тавьсан.
- 2017 онд насжилт болон хөдөлгүүийн их засварын цагаар хязгаарлалтанд ороод байсан эхний Fokker-50 агаарын хөлгийг Филиппин улсад зарж борлуулсан.
- 2018 онд АНУ-с эхний Embraer 145 агаарын хөлгийг худалдаж авсан.
- 2018 онд хоёр дахь Fokker-50 агаарын хөлгийг Филиппин улсад зарж борлуулсан.
- 2019 онд АНУ-с хоёр дахь Embraer 145 агаарын хөлгийг худалдаж авсан.
- 2019 онд БНХАУ-н Тяньжин чиглэлийн томилгоог авч нислэгийг эхлүүлсэн.
- 2020 онд Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Travelsky – тийз борлуулах, зорчигч бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
- 2020-2021 онд Ковид-19 цар тахлын үеийн менежментийг амжилттай хэрэгжүүлж нэг ч ажилтан халахгүй мөн нислэгийн сул зогсолт хийхгүйгээр орон нутгийн нислэгүүдийг амжилттай зохион байгуулсан.
- 2020 онд Токио, Осака, Фукоака чиглэлд тогтмол нислэг үйлдэх томилгоо авсан.
- Нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Шинэ ЧХОУНБ-руу нүүлгэсэн.
- 2021 онд Airbus 319-112 агаарын хөлгийг World Star Aviation – компаниас худалдан авсан.
- 2021 онд Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгадын нисэх буудлын зурвасын засварын ажлыг анх саначилж засварлаж дуусгасан.
- 2021 онд Японы Токио, Осака, Тайландын Бангкок, БНТУлсын Анаталья хотуудруу захиалгат нислэг үйлдсэн.

Найз маань одоо Геосан Авиашн ХХК-д дэд захирал хийж байна. Нислэг эрхэлсэн захирал нэртэй боловч Коммерын үйл ажиллагааг давхар хариуцаж яваа харагддаг. Хүнд байх ёстой нандин чанарууд түүнд бий, шударга, дайчин, үнэнч гэх мэт, энэ зан чанаруудыг нь хурцалж өгвөл түүний гараас их юм гарна, тэрийг нь шинэ компани мөд харах байх. Өөрийгөө заавал харуулна л гээд яваа эгэлгүй даруу хүн.

Тэр уул нь инженер гэвч нэгэнт одоо авиацын хүн салбарын хүн болжээ.



Comments

Popular Posts