Агаарын тээвэр ба Ковид
Зураг дээрх тод цэнхэрүүд бол Хилээ бүрэн хаасан улсууд юм. Монгол улс энэ өнгөө 9-р сарын 15 хүртэл хадгалхаар болж байх шиг байна.
Монгол улс хилээ бүрэн хаах замаар Ковид-19 цар тахлыг хяналтандаа байлгаж байгаа нь нэг талдаа сайшаалтай ч нөгөө талдаа агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарыг элгээр нь хэвтүүлж байгаа нь харамсалтай. Дэлхийн бусад улсууд шиг биш агаарын тээврийн нэг, урагшаа хойшоо гарах хоёрхон боомттой улсын хувьд хяналтаа тавьхад харьцангуй хялбар мэт.
Бидэнтэй харьцангуй ойрхон Казакстаны улсын агаарын тээвэрлэгч Эйр-Астана компани гэхэд 8/28 аас Франкфурт чиглэлд, 8/29 нд Туркын Аналталья чиглэлд тус тус 7 хоногт 3-4 нисхээр нислэгүүдээ нээнэ гэж мэдэгдлээ. Мэдээжийн хэрэг энэ нь хамаа замбраагүй байна гэсэн үг биш тухайн улсуудын тавьж буй эрүүл мэнд, хорио цээрийн дүрэм, шаардагуудыг хангасан зорчигч, иргэдийг хилээр нэвтрүүлнэ гэсэн үг.
Тэгвэл манай хоёр хөрш маань агаарын хийлийн боомт буюу нисэн ирж буй зорчигчидод ямар шалгуур тавьж байгаа вэ? ИАТА/Timatic -т буй мэдээллээс харвал БНХАУ гэхэд орж ирж байгаа болон дамжин өнгөрч буй гадны зорчигчидыг улс улсаар нарийн тодорхой заагаад орох боломжтой улсын иргэд (Ковид-19) Nucleic acid -тестыг хилээр нэвтэрхээс 5 хоногоос ихгүй хугацааны өмнө хийлгэсэн, хариу нь сөрөг гэж гарсан байх мөн тухайн улс дахь БНХАУ -н элчин сайдын яам, консулаас ногоон "QR" code-г "HS" гэсэн тэмдэглэгээний хамт Эрүүл мэндийн маягт дээр даруулсан байх ёстой гэж тодорхой заасан байна.
ОХУ-улсын хувьд гэхэд хилээр нэвтэрж байгаа болон дамжин өнгөрч буй гадны зорчигчид (Ковид-19) PCR -тестыг орж ирхээс 72 цагаас ихгүй хугацааны өмнө хийлгэсэн, хариу нь сөрөг гэж гарсан байх мөн Эрүүл мэндийн гэрчилгээ нь Англи юмуу Орос хэл дээр байх эсвэл Орос хэл ээр орчуулж нотариатаар баталгаажуулж болно гэж заажээ.
Монгол улс маань харьцангуй хяналттай улсын хувьд бусад улсын адилаар шаардлага, нөхцөлөө тодорхой болгож тухайлсан 3 дагч улсуудад хилээ нээж эдийн засгаа дэмжиж, тэтгэх боломжтой санагдах юм. Эсхүл эхний удаад зөвхөн Буянт-Ухаа боомтод ОХУ, БНХАУ тай ижил шаардлагуудыг тавиад Монгол улсын иргэдээ хилээ чөлөөтэй нээсэн ч болох....
Дэлгэрэнгүйг- Travel Regulations Map: https://www.iatatravelcentre.com/world.php
Comments
Post a Comment