Гандангийн Коронвирусээс хамгаалах үрлийн талаар



Гандантэгчэнлин хийдийн гадаад харилцааны ажилтан гэх лам Э.Баасантогтохын Eagle News - ны ярилцлага дурьдагдсан үрэл бол Монгол хэдэн лам тойрч суугаад зохиочихсон зүйл биш юм. Уг үрэл бол "Нагбу Гүжор" хэмээх нэртэй, Төвдийн эртний уламжилалт аргаар 9-н төрлийн ургамал хольж хийсэн "Рилбу" буюу үрэл (сахиус) юм.
Тодорхой бус ч найрлага нь:
1. Terminalia Chebulam,
2. Aconitum richardsonianum,
3. Ox gall stone,
4. Commiphora wightii,
5. Musk,
6. Acorus Calamus,
7. Ferula assafoetida,
8. Sulphur,
9.Chinese Black Ink
Хүйтэн сэрүүний үед биедээ зүүдэг, хүний биеийн халуунаар үнэр итэвхждэг. 2 жил орчим үнэрээ хадгалдаг талаар бичсэн байна. Мөн тарнитай. Та энэ сахиусыг онлайн худалдаагаар дэлхийн хаанаас ч авч болно.
Сонирхуулхад, Dodrupchen Rinpoche's - хэмээх лам Энэтхэгийн Катманду-д 5 сарын турш олон зуун халдварт өвчтэй хүнтэй харьцахдаа энэ сахиусыг зүүж явсан бөгөөд нэг ч өвдөөгүй талаар аман яриа байдаг.
Эрт дээр үеэс төвдөд элдэв халдварт өвчнөс урьдчилан сэргийлэх зорилгоор гар аргаар бүтээсэн нэг төрлийн "Үнэртэн-сахиус" юм. Яг л ханиад томууны үед хүүхдэд сармис зүүлгэдэг, оксалины мазь-г хамрын дотор талд түрхдэгтэй ижил төстэй үйлчилгээтэй гэж ойлгогдож байна.

"NAGPO GUJOR" бол ямартай ч эм бол биш, Шинжлэх ухааны зохих лабраторид баталгаажаагүй, Короновирусээс хамгаалах, эмчлэх баттай хэрэгсэл болж чадахгүйн үнэн юм.
Иймд хүн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын эрүүл мэндийн яамны зохих зөвлөмжийг дагаж мөрдөх буюу Амны хаалтыг тогтмол хэрэглэж, гараа ариутгаж, угаах нь таны зүй ёсны хамгаалах арга хэрэгсэл мөн юм шүү.

Comments

Popular Posts