Хашаа харж төрсөн сэтгэгдэл
Монгол улс хөгжихгүй байгаа шалтгаан бол минийхээр:
1. Улс, ард түмний татварын мөнгийг шамшигдуулах; Хэрэв 4700 орчим метр хашаа, 3 метр нь 88 юан гэж бодвол худалдан авах зардал ердөө 53 сая төгрөг болно. Хот үүнийг 700 саяр улсад шахсан нь үнэн бол тээврийн болон бусад зардлыг оролцуулахгүйгээр 500 сая төгрөгийн цэвэр ашгийг эрх бүхий албан тушаалтнууд шамшигдуулжээ!
2. Стандартгүй хот; Юун шар хашаа вэ? Анзаарвал дүүрэг бүр, байгууллага бүр өөр өнгө материал бүхий хайш, хашаатай байгаа. Эвдэрвэл яах вэ? цэвэрлэхэд хялбар уу? Машин мөргөвөл амархан эвдрэх үү? Өндөр, өнгө, материал стандартын хүрээнд үү? .... харамсалтай нь үгүй юмаа, Хот удирдлагагүй, төлөвлөлт хийдэггүйтэй адил сэтгэл хөөрлөөр олон зуун худалдан авалт хийдэг яг л Эрдэнэт үйлдвэрт бараа шахдаг шиг.... идэх боломжтой бол шамшигдуул, боломжгүй бол ажил гацна...
3. Эзэнгүй өмч; Хэн тэгээд эдгээр хашааны өмчлөл, засвар үйлчилгээг хариуцах юм бэ? Өчигдөр салхинд ХУД, Чингисийн өргөн чөлөөн дэх хайш тэр чигээрээ ханарч унасан байсан. Газар бэхэлдэг бол бэхэлгээгүй хашаа зам дээр тавьж эрсдэл үүсгэх хэрэг байхгүй. Агаар салхиа харж ажилаа эхлүүлэх хэрэгтэй байлаа. Хэрэв хүүхэд дарж унаж, эрдэнэт хүний амь эрсэдсэн бол хэн хариуцах байсан бэ? Хэн тэр хашааг босгож тавих байсан бэ? Хот тохижилт? Дүүрэг тохижилт? Зөвхөн хашаандаа ч биш юмаа Монголд улсын өмч бүр эзэнгүй...
4. Толгойгүй дарга; 100 яамаанд 60 ухна гэгчээр Хотын ч тэр, хот тохижилтын ч тэр, бүх яам, агентлаг, төрийн өмчит бүх компаниуд яаг адилхан нэг л олон дарга нар. Дарга олон байх тусам шат дамжлага нэмэгдэж, үүрэг хариуцлага гэдэг юм улам тодорхойгүй болж идэж уух нь ихэсдэг зарчимтай, Хаа байна тэр Мерит зарчим? Хамгийн том эмгэнэл нь тэр хурган, төлгөн дарга нар бүгд нам, бүлэглэлийн томилгооных байдаг. Тэд юугаа ч мэддэггүй, тэд өөр салбараас ирсэн болохоор нэг бол аялдан дагаж, нэг бол холион бантан хутгадаг. Тэдэнд дадлага туршлага байхгүй, залуу, үрэлгэн, хамаатансаг, намсаг, бүлэгсэг, дарга дагаж, цүнх барьж гүйдэг онцлогтой байдаг.
5. Худлаа үндсэрхэг үзэл; Хаа байна вэ? тэр үндэсний үйлдвэрлэл? Ийм хашааг Монгол угсрах боломж, чадамж 100% байгаа. Хаа байна тэр нэмүү өртгийг дотооддоо шингээдэг хүмүүс? Болих хэрэгтэй, хашаа хайш, хүрз, жоотуу, алх хадаасаа ядаж өөрсдөө хийе. Ядаж л хариуцлага тооцох эзэнтэй шүү! Ядаж л Монгол залуу цалин авна, НДШ, ХАОАТ төлж, татвар нь Монголдоо, худалдан авалт нь Монголдоо үлдэх байлаа.

Хар өглөөгүүр жоохон бухамдлаа, цалин нь хүрэхгүй НДШ, Татвараа үг дуугүй төлж цалингаас цалингийн хооронд, моргейжийн зээлээ арай ядан төлж байгаа хөдөлмөрч олон мянган залуусын чадан ядан цуглуулж байгаа татварын мөнгийг ингээд цацаад байхаар уур хүрэх юм. Төсвийн мөнгө уйлахгүй юм да...
Comments
Post a Comment