Уурхайчны удам...


Өвөө минь, Аав минь, Миний авгын талын хамаатнууд маань бүгд Дорноговь аймгийн Хажуу-Улаан, Хэнтий аймгийн Бор-Өндрийн уурхай, “Монголросцветмет” нэгдэлтэй амьдрал, үйлс бүтээл, хувь тавилангаа холбосон энгүй хүмүүс байдаг юм.
Өвөөг маань Батнасангийн Баяндэлгэр гэдэг 1962 онд Бэрхийн уурхайн даргаар томилогдон ажиллаж нөөцийг дуусгаад, 1969 онд Их хайрханы уурхайн даргаар ажиллаж мөн нөөцийг дуусгаад 1973 онд Хажуу-Улааны уулын үйлдвэрийг барьж байгуулан 1992 оныг хүртэл үйлдвэрийн дарга хийж байсан эгэлгүй хөдөлмөрч хүн байсан юм.
Уурхайчны удам гэдгээрээ би бахархаж, Та бүхэндээ УУРХАЙЧДЫН ӨДРИЙН МЭНДИЙГ хүргэе.

УУРХАЙЧИН БИ
Магнайдаа шороогий нь адисланхан байж
Маргад эрдэнийн хөрсийг нь хөнддөг
Мандан гийсэн гүрнийхээ төлөө
Махран зүтгэсэн уурхайчин би
Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй
Удмаа дагасан уурхайчин би
Сувдан хэлхээ асгаруулан байж
Сулаар олдодгүй эрдэнэс ундраасан
Суутай түмнийхээ жаргалын төлөө
Судар шиг элэгдсэн уурхайчин би
Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй
Удмаа дагасан уурхайчин би
Аатайхан насаа элтлэнхэн байж
Алган дээр чинь эрдэнэс дээжилсэн
Амьдралын гэгээ, хайрынхаа төлөө
Асаж бадарсан уурхайчин би
Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй
Удмаа дагасан уурхайчин би

Comments

Popular Posts