Voice of Nomads/Голос кочевников/Нүүдэлчдийн дуу хоолой
Буриадын Соёлын яамны дэмжлэгтэй хийгддэг энэ наадам жилээс жилд хүрээгээ тэлж 2017 онд л гэхэд 6500 хүн оролцсон байна.
Бид олон ч жил жуулчдын талаар их ярилаа сүүлдээ онгоцны түлшнээс, МИАТ аас болж жуулчид ирдэггүй дээрээ тулаад зогсох шиг боллоо. Гол чиглэлүүдийн тараагаад, МИАТ-г хувьчилбал жуулчид их ирэх юм байх, болтугай.
Агаарын тээврээр зөвхөн жуулчид ирдэг юм биш бид Төмөр зам, авто замыг хаяд байх шиг, жуулчид ирэх тээврийн асуудал нэг тийм байдаг юм байж. Онгоц очдоггүй газар сэтгэл байвал аялал жуулчлалыг яаж хөгжүүлж болдогыг Саяан Радиан компанийн хамт олон, захирал Badarch Dorjgotov -н хийж бүтээснээс, түүний хүчин чармайл, үйлдлээс харж болно. Хөвсгөлын Ханхын аялал жуулчлал тэр дундааа өвлийн жуулчлал хэрхэн хөгжсөн, хөгжиж байгаа ОХУ-н жуулчдын урсгал хэрхэн нэмэгдсэнийг та очоод харах хэрэгтэй.
Voice of Nomads буюу "Нүүдэлчдийн дуу хоолой" олон улсын наадмы талаар бичиж байгаад жоохон хазайчлаа. УЙХ гишүүн С.Жавхлан Хамаг Монгол төслийг хийж чадсан шиг Үндэсний их баяр наадмыг яагаад Монгол Тулгатны болгож болохгүй гэж? Дэлхийг дээр Монголыг тойроод Буриад, Тува, Өвөр Монголыг оролцуулан 10 сая гаруй монголчууд байдаг. Гэрт амьдардаг нүүдэлчид гэвэл Казакстан, Киркиз зэрэг түрэг угсаатан нүүдэлчид хэдэн зуун саяд хүрнэ. Nomads-н голомт Монголд уу? Хятадад уу? Казакстан эсвэл ОХУ гэдгээс үл хамаарч энэ НҮҮДЭЛЧИН - брэндийг өөрийн болгохоор улсууд асар их хүчин чармайлт гаргаж байна. Жинхэнэ эзэд юу хийж таваргаж явна вэ?
Яагаад Voice of Nomads -Монголд биш ОХУ-д гэж? Яагаад төрөөс нүүдлийн соёл гэсэн брэндийг соёл урлагтайгаа холбож ингэж эргэлтэнд оруулах зүйл хийж болохгүй гэж. Яагаад Playtime Festival -г олон улсын түвшинд гаргаж болохгүй гэж. Яагаад яагаад электрон хөгжмийн Sensation, Nocturnal Wonderland шиг эсвэл Beer+хуушуур+айрагаа сөгнөөд Oktoberfest Blumenau - Oficial - Oficial шиг, амьд хөгжмийн Coachella шиг фестиваль хийж болохгүй гэж.
Төгсгөлд нь Залуусаа энүүхэн ойр Улан Үдэд болох 2019 оны Voice of Nomads-г очиж сонирхоорой гэж уриалж байна. Зам зуураа яагаад орон нутгын аялал жуулчлалаа дэмжиж болохгүй гэж.
Comments
Post a Comment