Ямаа

Монголд Ямааны үндсэн 10 үүлдэр, үүлдрийн хэсэг, омог байдаг юм байна. Харамсалтайн "Залаа жинстийн цагаан" - г эс тооцвол энэ 10 үүлдэр Wikipedia-н "Goat Breeds" хайлтаар илэрсэнгүй. Энэ талын сурталчилгааг төрийн байгууллага нь хангалттай хийдэггүй юм байна гэж бодогдлоо.

Монгол үүлдрийн ямааг аймгаар нь ангилбал:
  1. Монгол vvлдрийн ямаа
  2. Өнжvvл vvлдрийн хэсэг
  3. Залаа жинстийн цагаан
  4. Хөвсгөл: Эрчим
  5. Сүхбаатар: Баяндэлгэрийн улаан
  6. Завхан: Буурал
  7. Увс: Өлгийн улаан
  8. Өмнөговь:Говь гурван сайхан
  9. Баян Өлгий: Уулын бор
  10. Алтайн улаан vvлдрийн хэсэг...гэх мэт. 
Дэлхий дээр байдаг нийт ямааны үүлдрийн 60% нь сүү, махных байдаг бол Монгол ямааны үүлдрийн гол онцлог бол мэдээж эрс тэрс уур амьсгалд тохирсоноос гадна, ноолуур, махны чиглэлийнх байдаг юм байна. Энэ талын мэдээллийг чамгүй өгөх сайтууд бас байна шүү. Жишээ нь:
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн: http://www.riah.mn
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны : https://mofa.gov.mn/livestock/index.php гм.

Пакистанд нилээдгүй сонирхолтой Ямааны үүлдэрүүд байдаг юм байна. Нэрнийхэн учрыг ч олсонгүй, Beetal, Bakra, Kamori, Jamnapari, Hijazi, Gulabi - гэх мэт юм. Хамгийн гайхалтайн маш том биетэй. Ихэвчлэн мах, сүүний чиглэлийнх.





Мусалманчуудын гол баярын нэг "Eid al-Adha" буюу "Тахилын баяр"-аар Пакистанчууд жил бүр ямаагаар тахил өргөдөг бөгөөд  хэдий чинээ том биетэй өнгө зүс сайтай байна төдий чинээ үнэ хүрдэг юм байна. Манайхны хөрөнгө чинээгээ харуулах гэж том хөөрөг барьж мориндоо хүндэдсэн тоноглолтой эмээл, идэж боломгүй ууц тавьдаг шиг Чинээлэг Пакистанчууд тахилаа өндөр үнэ бүхий ямаагаар хийхийг зорьдаг бололтой. 


Тахилын баяраар 1.5 lakh rupees буюу 2302 Америк доллар хүрсэн ямаа.
Тахилын баяраар 2.4 lakh rupees буюу 3700 Америк доллар хүрсэн ямаа.

Comments

Popular Posts