Зөнгөр Монголчууд...
MERS - Middle East respiratory syndrome-ийг монголчилбол “Ойрхи Дорнодын амьсгалын замын хурц халдварт синдром” буюу Титэм вирус юм.
Араб улсад анх дэгдэж, Өмнөд Солонгос улсад 2015 онд тархахад уг вирусаар нийт 145 халдвар бүртгэгдэж, сургууль, цэцэрлэгийн 10 гаруй хувь түр хаагдаж байсан юм байна. Өвчний тархалтын гол голомт нь Сөүл ба Кенги мужийн хэдэн эмнэлэг болж байж.
Улмаар ДЭМБ-аас тус улсын жуулчдын урсгалд хязгаарлалт тавихыг санал болгож ОХУ-н жуулчид Өмнөд Солонгост зорчихоо хойшлуулж, нийт 100 мянга гаруй жуулчид тус улсруу явах аялалаа хойшлуулсан гэсэн судалгаа байдаг. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь Хятад, Гонконг, Тайвань, Японоос ирэх ёстой байв.
"Moodie Davitt" -н тайланд MERS -ээс болж Инчон нисэх буудлын татваргүй барааны дэлгүүрийн ашиг орлогыг гаднаас ирж буй зорчигчын тоотой харьцуулан тайлан бэлгэн гаргаж.
Энэ тайланд нэгэн сонирхол зүйл ажиглагдаж байгаа нь MERS буюу Титэм вирусын ид тархалтын үед буюу Нийт жуулчидын урсгал буурч байх үед буюу 7-р сард Монгол улсын иргэд Солонгос улсыг хамгийн ихээр зорьсон байна.
Уг тайланд дурдьсанаас үзвэл 7-р сард Монголоос ирсэн зорчигч 48% өссөн, бусад зүүн өмнөд азийн бүх улс буурсан үзүүлэлттэй байна.
Үүнээс эрэгтэй 2802, эмэгтэй 2911 зорчигч, Аялалаар 4728, Бизнес 74, Албан айчлал 192 (Азидаа Өмнөд Солонгос улсруу Монгол улсаас топ албан айлчилал хийж), бусад 752....гэж дурьджээ.
Official буюу Албан айлчилалын тоо Япон, Хятадын хол хаясан нь Монголын хүний хэнэггүй, байгалаасаа зөнгөр зантайг, Түүнийгээ дагаад тэр Төр нь, ЭМЯ нь, Гадаад явдлын яам нь, Зам Тэврийн яам нь ерөөсөө Монгол хүнээ боддоггүй, энэ талын төрийн бодлого угаасаа байдаггүйг харуулж байна....
Comments
Post a Comment