Сошиал хийрхэл
1. "Төрийн" цагдааруу салаавч гаргасан залууг олноороо барьж идэх шахав. Тэр салаавч угтаа идээ бээр нь бугшиж ядарсан хийгээд задарсан иргэнд ялгавартай ханддаг цагдаагийн удирдлага, ситемд чиглэсэн гээд ойлгочих хэрэгтэй. Цагдаад өгсөн салаавч юм шүү!
Ядарсан иргэний зоддог задарсан цагдаа өнгө, мөнгөний өмнө сөгдөж төмөр нударгаа яагаад харуулж чадахгүй байна вэ? Бүх иргэнд адил тэгш хандах ёстой бус уу?
Ядарсан иргэний зоддог задарсан цагдаа өнгө, мөнгөний өмнө сөгдөж төмөр нударгаа яагаад харуулж чадахгүй байна вэ? Бүх иргэнд адил тэгш хандах ёстой бус уу?
2. Том даргын дүү, хүргэн өөр юу ч билээ дэ, цөстэй, артай, омголон залуу бол манай төрийн илэрхийлэл, нүүр царай гээд ойлгочих хэрэгтэй. Бид ийм л хүмүүсийг сонгоод тэдний төрөл садан, хамсаатнуудаар нь төрөө удирдуулж яваа. Гэр бүлжсэн, мөнгөжсөн, аархсан, тооцоогүй, бодлогогүй, ой санамжгүй, хариуцлагагүй........ манай төрийн аппарат нэг иймэрхүү.
3. Сошиал, хийрхэл, сошиал гадуурхалын асуудал. Магад энгийн нэгэн иргэн ийм үйлдэл гаргасан бол нэг бол цагдаа "нарт" зодуулаад нэг бол нийгэмд гадуурхагдаж ажил төрөлгүй амьдралгүй болох байлаа.
4. Салаавч гаргасан, шаардлага биелүүлээгүй, дүрэм зөрчсөн, саад учируулсан бол түүндээ таарсан торгуулийг зохих дүрэм журмын дагуу төлөх ёстой болохоос олон хүний үзэмжээр шоронд хийх нь зүйлд нийцэхгүй байх. Бидэнд төрт ёс, хууль дүрэм гэж бий.
5. Иргэний нийгэм нь өөрөө боловсорч гүйцээгүй улс хөгждөггүй гэдгийг бид мэднэ. Иргэн бүр Ардчиллын үнэт зүйлсийг ойлгон, мэдэрч, Хуулийг хүндэлж, эрх чөлөө, тэгш эрхээ эдэлж үндсэн үүрэг, хариуцлагаа бүрэн ухамсарлаж байж Монгол улс хөгжинө.
Comments
Post a Comment