Агаарын тээврийг хялбаршуулах нь
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 289 дүгээр
тогтоолоороо "Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр" гэж
гаргасан бөгөөд 181 заалттай уг хөтөлбөр 2011 оны байдлаар 154 заалт бүрэн
хэрэгжиж, 21 заалт 30-90 хүртэл хувийн биелэлттэй, 6 заалт хэрэгжээгүй байна.
Хөтөлбөрийн дундаж хэрэгжилт 92 хувьтай гэсэн тооцоо байдаг. 2010 оноос хойш Засгийн газар солигдох бүрт, зам тээврийн сайд солигдож, Агаарийн тээврийг хялбаршуулах хөтөлбөрийн дахин танилцуулах эхнээс нь ойлгуулах ажлууд хийгдэж, хэрэгжүүлэлтийн шатны ажлууд доголдож байсан нь тодорхой. Дууссан бол дараагийн хөтөлбөр, сайжруулалт хэрэгтэй.
Хөтөлбөрийн үндсэн зорилгыг анх тодорхойлохдоо Агаарын хөлөг, багийн гишүүд, зорчигч, ачаа
шуудан болон бусад эд зүйлсийг хүндрэл, чирэгдэл, саадгүйгээр улсын хил
нэвтрүүлж, хилийн хяналт шалгалтын үйл ажиллагааг давхардалгүй, шуурхай
зохион байгуулах, боловсронгуй болгоход гэж тодорхой зааж.
Энд дурдагдаж байгаа хамгийн гол зүйл нь Буянт -Ухаа хөндий дахь бүхий л байгууллагуудын хоорондох харилцаа уялдааг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хурдан шуурхай явуулах агуулгыг тусгаж, техник технологийн сайжруулалт гэхээсээ илүү дүрэм журмыг Олон улстай нийцүүлэх, хялбаршуулах, үйл явцуудын зураглалыг тодруулах, тодорхой болгох байсан. Боомт дахь нүсэр бүтэц, мэргэжлийн хяналт, хил, гаалийн олон арваараа сүлжилдэж тээш шалгадаг "хуучны" арга барилууд шинэ нисэх буудалд мөн л өвлөгдөж ирэх нь тодорхой юм.

"Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр" -г энд түр орхие,
Гол асуудлуудын нэг бол нисэх буудлын АБХА буюу аюулгүй байдал хамгаалалтын
албаны талаар юм. АБХА нь ICAO Annex-17, ИНД-140 хүрээнд нисэхийн аюулгүй байдлыг хангуулах юм. Харин аюулгүй байдал хангуулж нэрийдлээр агаарын тээвэрлэгч нарын цаг, минутаар хэмжигддэг ажлыг гацааж, хүнд суртал гаргасаар байгаа нь зохимжгүй юм. Ажиглагдаж байгаа нэг зүйл бол ажлын байрны эрх үүргээ ойлгоогүй хүнийг албан тушаалд томилож, систем, үүрэг хариуцлагаа ойлгоогүй хүн эргээд гажуудлыг, хоцрогдолыг, нэг хүнээс хамааралтай үйл ажиллагааг бий болгож байсан байх магадлалтай.
АСЕМ тай холбоотойгоор Нисэх буудлын Аюулгүй байдлын үйл ажиллагаа сайжирсан нь
сайшаалтай юм, гэхдээ тогтсон дэг, бичигдсэн журмаас давсан даргын үзэмжээр
шийдэгддэг байдал үүсч байгаа нь харамсалтай, авиа компанийн ажилтнууд АБХА-н
даргын үүдийг цаг наргүй сахиж, аюулгүй байдал нэрийдлээр үзэмжээрээ
шийдсэн асуудлаа зөвтгөөд эхэлбэл бид агаарын тээврийг хялбаршуулах бус
хүндрүүлэх нөхцөлд улам л ойртоно. Тэгсээр ч байгаа ...
Даргын цохолт бүхнийг шийднэ гэсэн хуучны арга барилаас салж олон улсын
жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулахгүй бол чадан ядан хөгжиж буй Нисэхийн хөгжлөөс АБХА-л сугарч
үлдэх магадлалтай байна. Зарим компаны аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа хариуцсан албан тушаалтан авто машинтайгаа нэвтэрж чадахгүй АБХА-аас нэвтрэх өгөх бололцоогүй гэсэн хариутай байхад, зарим байгууллагын нярав "А" бүсд машинтайгаа нэвтрэх жишээ олон байна. ИНД 119, 145-д заасан удирдах албан тушаалтнууд нэвтрэх эрх олгоход асуудал үүсэхгүй юм. Энэ нисэхийн хашаан дотор хэдэн арван авиа компани, байгууллагууд зэрэгцэн оршиж үйл ажиллагаа явуулахдаа, А- бүсд ажиллах хүч, дадлагажигч, зочин-оос өгсүүлээд машин тэрэг, тоног төхөөрөмж, сэлбэг материал оруулж гаргах шаардлага үүсдэг.
Бид хялбаршуулах асуудлыг хамгийн доод шатны нэгжээс эхлэж шийдлүүдийг гаргах ёстой, Яагаад нэвтрэх үнэмлэхийг авиа компаны үнэмлэхтэй нэгтгэж болохгүй гэж? Яагаад заавал дарга цохож байж үнэмлэх авах ёстой гэж? Дарга хэнийг ч нэвтрүүлж болох нь ээ? Яагаад заавал албан бичгээр нэвтрэх хүсэх ёстой вэ? Тогтсон маягтаар мэйлээр, факсаар шийдсэн нисэх буудлууд байдаг. Нэвтэрж буй зочин, ажилтан, ер нь хэн ч бай нэвтрэх хүсэж буй компани байгууллага л аюулгүй байдалдаа хариуцлагаа үүрдэг, яагаад заавал иргэний үнэмлэх, гадаад пасспорт барьцаанд үлдэх ёстой вэ? Яагаад заавал өндөр зардалтай, удаан хэвлэлттэй ямар ч нууцлалгүй хуванцар карт дээр нэвтрэх хэвлэгдэх ёстой вэ? Нууцлал бүхий цаасан дээр дуусах хугацаа зааж хэвлэж шийдсэн газрууд зөндөө байдаг.

Агаарын тээврийн гол 3-н ойлголт Аюулгүй ажиллагаа, Аюулгүй байдал, Чанарын
талаарх ойлголт, Иргэний нисэхийн хууль, Иргэний нисэхийн багц дүрэм, 3 орчим сая
хэрэглэгч, одоогоор байгаа 3-н коммерийн агаарын тээвэрлэгч, нэг нисэх буудал энэ бол
бидэнд өгөгдсөн ерөнхий өгөгдөл. Энэ хүрээндээ, энэ багахан өгөгдөлдөө л багтаж хамтарж ажилламаар байна. Агаарын тээвэрлэгч байхгүй бол АБХА, хил, гааль, мэргэжлийн хяналт-н хэргэцээ байхгүй. Бид агаарын тээврийг хялбаршуулах гээд байна уу, улам л хэцүүдүүлэх гээд байна уу, эргэж харах ёстой.
Comments
Post a Comment