Солонгосын Шинэ тоглогч VS МИАТ Засвар үйлчилгээний төв
Хятадыг оролцуулаад ази номхон далайн агаарын тээврийн өсөлт жилийн 5.9% байгаа нь түүнийг дагаад агаарын хөлгийн засвар үйлчилгээний хэрэгцээ 6.9% болж байгаа нь тус бүс нутад дахь засвар үйлчилгээний байгууллагууд олноор нээгдэхэд нөлөөлж байна. 2016 онд Lufthansa & Malaysia Airline-хооронд 737, A320-н засвар үйлчилгээний байгууллага (MRO) байгуулах санамж бичиг, Aircraft Propeller Service & Malaysia Airline-хооронд байгуулсан ATR онгоцны сэнсний их засвар хийх байгууллага, SIA Engineering & Airbus-тай болон & Boeing-той хамтарсан 737,747,777,787, А330, А350, А380-н засвар үйлчилгээний байгууллагуудыг нэрлэж болно.
Зөвхөн энэ бус нутагт л гэхэд Хүннү компаны нэг ATR-72-г оролцуулаад 360 гаруй ATR-72/42 агаарын хөлөг нислэг үйлдэж байгаа нь Ази дахь ATR-н ноёрхлыг харуулж байна.
МИАТ компанийн АХЗҮГ(Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар, MRO-Maintenance Repair Organization) нь Европын холбооны стандартаар (EASA Part 145) үйл ажиллагаа явуулж буй цорын ганц засвар үйлчилгээний газар бөгөөд чадварлаг боловсон хүчинд тулгуурлаж зөв менежмент хийснээр зөвхөн өөрсдийн В737, 767 -оос гадна, Солонгосын Jeju Air, Eastar Jet, ОХУ-н UTAir -агаарын хөлгүүдэд засвар үйлчилгээ хийж байгаа нь алдагдалтай гэж яригддаг нислэгийг инженерүүдийн хөлс хөдөлмөрөөр нөхөх боломж олдож байна.
МИАТ MRO цаашид яах вэ? өсөн нэмэгдэж буй Ази номхон далайн агаарын хөлгийн засвар үйлчилгээний хэрэгцээг хангахаар шинэ тоглогч орж ирж байгаа нь Солонгосын эдийн засгийн чөлөөт бүс Chungbuk-н Cheongju-хотод удахгүй сүндэрлэх Aeropolis-төсөл юм, Засгийн газраас хөрөнгө оруулж буй Иргэний агаарын болоод Цэргийн онгоцны засвар үйлчилгээ нь төв нь Солонгос улсын агаарын хөлгүүдийн жилд засвар үйлчилгээнд зарцуулдаг 1.6 их наяд Америк долларын 700 сая орчимыг гадаш алддаг байсныг дотооддоо барьж үлдэх бодлого юм. Цаашид дэлхийн 2,3 дахь том эдийн засагтай улс болох Хятад, Японы агаарын хөлгүүдийн засвар үйлчилгээг хийхээр зорилт тавин ажиллаж байна. МИАТ компани тэднээс үнийн болоод, технологийн, чанарын давуу талыг бий болгож чадахгүй бол Солонгосын Jeju Air, Eastar Jet-н засвар үйлчилгээг алдах магадлалтай байна.
2017 онд ашиглалт орно гэж төлөвлөж байгаа Шинэ нисэх буудлын төсөл хийгээд МИАТ компаны асар өндөр үнээр хөрөнгө оруулалт хийж засварласан одоо байгаа ангарын хооронд харилцан уялдаа байхгүй, нисэх буудалтай зэрэгцэж ангар ашиглалтанд орж чадахгүй зэрэг нь өсөн нэмэгдэж буй өрсөлдөөнд саад болох нь тодорхой, МИАТ гэлтгүй авиа компаниуд ангарын барилга байгууламжыг барьж эхлээгүй байгаа нь төрийн дэмжлэгэ, бодлого байхгүйг харуулж байна. Одоо байгаа нисэх буудлыг татан буулгаж Шинэ нисэх буудалруу шилжүүлнэ гэвэл энд үнгүйдэж үлдэх авиа компаниудын хөрөнгө, ангарын байгууламжыг төр авч ашиглах, дэмжлэгэ үзүүлэх нь зайлшгүй юм.
Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч том зорилготой байж, Бүс нутгийн тээвэрлэгч болох, тив дамнан нислэг үйлдэх, агаарын хөлгийн паркыг нэмэгдүүлэх нь зөв юм. Харин орон нутгийн жижиг компаниудтай өрсөлдөж, ойрын зай гэлтгүй захилгат нислэгийг хаман авч нисэж байгаа нь зөв бодлого эсэх -д эргэлзээтэй юм.
Монголын Иргэний агаарын тээврийн салбар улам хөгжиж, МИАТ компанийн АХЗҮГ-н үйл ажиллагаа улам өргөжин тэлж ази номхон далайн улсуудын болон дотоодын авиа компаниудын агаарын хөлгийн засвар үйлчилгээг хийх нь цаг хугацааны асуудал юм.
Comments
Post a Comment