Entrepreneur үү эсвэл Wantrepreneur үү?
Би бизнесмен биш, тэр талын нь мэдлэг ч хомс гэхдээ Lhamour -н бизнесийн маркетинг, хөгжлийн зорилго, алсын харааг хөндлөнгөөс хараад магтахгүй байхын арга алга, ердөө 2 жилийн түүхтэй бизнес шүү дэ, Анх 27 жилийн түүхтэй Монкрем -ын Халгай шампуны савны дизайн, өнгийг хараад гайхаж байлаа, чанар сайн байлаа гээд маркетинг, сав баглаа боодол дээрээ анхаарахгүй бол хэн худалдаж авхын бэ? гэж. Алтан Говь Монгол Шоколад- ч мөн адил, худалдан авагч, зорилтот зах зээл нь тодорхойгүй, маш муу сав баглаа боодолтой.
Яагаад Lhamour- ийм амжилттай явна вэ? эхний давуу тал бол Монгол байгалын цэвэр түүхий эд, хаягдалгүй, 100 хувь органик гэсэн тодорхойлолт, 2 дахь давуу тал бол илүү үнэ цэнийг бий болгож байгаа гар үйлдвэрлэл, масс-д бус тодорхой зорилтот зах зээлрүү чигэлсэн нь зөв шийдэл болсон, 3 дахь давуу тал бол маркетинг, бүтээгдэхүүн, сав баглаа боодлын дизайн, дэлхийн аль ч брэндээс дутахгүй. 4 дэх давуу тал бол хэрэглэгчийн хүлээлт байлаа. Бид ийм л юм хүсэж байсан, тэрнийг л үйлдвэрллээ. Шангриллад салбараа нээгээд удаагүй байсан Lhamour, Lhamour Creative Store-г, Lhamour Spa-г зэрэг зэрэг нээгээд байгаан Start-up уудаа, найзуудаа, бизнес эрхлэгчидээ, Монголд үйлдвэрлэгчидээ намайг нэг хараадхаач, биднээс загварлаач гэж хэлээд байх шиг.
Бид Жак Ма-г уриад байх ч шаардлага алга, хажууд Start-up бизнесийн төгс жишээ байна. Бас нэмж хэлхэд үндэсний үйлдвэрэлээ дэмжицгээе залуусаа. Lhamour, GOO Brand....... бидний хэрэглэж амжаагүй, өмсөж амжаагүй мэдэхгүй зөндөө Монгол брэндүүд байна, найзуудаа.
Entrepreneur болох уу? эсвэл Wantrepreneur байсаар байх уу?
Comments
Post a Comment