Замын тэмдэглэл

15.12.31 нд Германы томоохон хотын нэг Кёлн хотод New Year's eve, он солигдох үер мянга мянгараа цугалсан дүрвэгчид хэдэн зуун эмэгтэйг оролдож зүй бус үйлдэл үзүүлж, хүн амь, дээрмийн хэргүүд гарч Германчуудыг шоконд оруулж эрх баригчдын буруушааж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, дүрвэгчдын эсрэг жагсаал цуглаан тайван болж өнгөрлөө.


Монголд ийм юм болж өнгөрсөн бол яах байсан бол гэсэн бодол төрлөө..........
Шар сонин, Монгол Коммент, Facebook, Twiiter-ээр дараах зураглал хөвөрнө:
Sex attack д өртсөн бүсгүйчүүдийг дурандаа очсон гэж хов жив газар авч, хас тэмдэгтэй (бодлого зорилго тодорхойгүй) залуус азгүй нэгнийхэн үсийг хусаж (хүний эрх тэдэнд падлий байхгүй), Вьетнам засвар, Хятад брилгачдыг хаа дайралдсан газар нь зодож, шантааж хийнэ (Цагдаа нар нүдээ аньж өнгөрнө). Эсрэг намаас оюутнуудын 10.000 төгрөгөөр хөлсөлж жагсаал цуглаан хийлгэнгээ (ямар ч итгэл үнэмшилгүй), Facebook, Twitter ээр популист мессежыг тарааж өөрсдийнхөө телевиз, сонингоор сүржин мэдэгдэл хийнэ (хувийн өмч нь юм да). Facebook ээр Хятадууд үхэж далдор гэсэн утгагүй постыг share, like хий гэж тулгана (like or shareгэж тулгана шүү дэ). Элбэгдорж бол Хятадын эрлийз гэж зарлаад, Баттулгын төмөр замын хэргийг дарах гэж Сүмбээгийн хэргийг илт хөөсрүүлэх амжилтгүй болсон болохоор, sex attack захиалгаар хийлгэж байна гэж хэн нэг нь таамаглал дэвшүүлнэ (яг тэгнэ). Зарим нь далимдуулж сонгуулын PR хийхийн хажуугаар ядарсан өрх толгойлсон эмэгтэйд тусламж үзүүлж од болно.

Харин хөдөөд хотод нэг тийм кино шиг юм болж гэж хууч хөөрөнгөө томчууд манжингаа иднүү луувангаа иднүү маньд ямар хамаа байхуу гэсэн шүү юм яриад тэр нь Цагаан сараар буустай холилдож мартагдаж амар сайхандаа жаргана.

Жүжиг хаа сайгүй л байдаг, Монголын эмгэнэлт инээдмийн жүжиг хэзээ амар сайхандаа жаргах вэ?
Ардчиллын тулгын нэг гол суурь бол Иргэний нийгэм хөгжих явдал юм. Иргэд боловсролтой, хуулиа мэддэг, хэрэгжүүлдэг, ардчиллын үнэт зүйлсын ойлгож, эрх чөлөө, шудрага ёсын дээдэлдэг болж байж Монгол улс минь хөгжих учиртай. Сарандаваа, 15 ны сар 2т түрүйвчээ даллаж, Мөнгө, могойны зураг share лэж хөгжихгүй. Монголын хөгжлийн түлхүүр бол биднийг төлөөлж буй 76 биш 99 (Портуна) ч биш, бид өөрсдөө юм шүү дэ.

Comments

Popular Posts