Монголд үйлдвэрлэв / Made in Mongolia

Яагаад Залуус бид арьс арчилгаандаа GOO Brand , Lhamour-г хэрэглэж, бороотой өдөр AGAAR цуваар гангарч, SMOK, 1206 цамц UrbanJeans өмд, Simpleath, OGO, BESUD цүнх, Choi Hainzan ийн чихэвч зүгээд НИКЕЛ ГАНБА-н дугуйг унаад хотын гудмаар зугаалж болохгүй гэж.






































Бид өнөөдөр үндсэний үйлдвэрлэл гэхээр л өгөөж, талх чихэр, АПУ-гийн архи, загвар муухан цагаан сарын үзэсгэлэн худалдаагаар гаргаж зардаг эсгий таавчиг, тэмээний ноосон цамц, оймс, ноолуурын хэдэн компаны ноолууран бүтээгдэхүүнээр л үндэснийг төсөөлдөг болж, өнөөдөр 100,100-н залуус брэндинг үүсгэхээр хөлийнхөө тавхайг эргэтэл явж байгааг бид мэдэхгүй.
Төрөөс хэдийгээр жижиг, дунд бизнесийг хөгжүүлхэд анхаарч байгаа ч яг эзэддээ хүрдэг нь эргэлзээтэй, 3 сая хүнтэй зах зээл дээр чанаргүй олон тоглогч байхаас илүүтэйгээр гадагшаа, Хятад, Орсын зах зээлрүү гарах тэр сувгийг нээх, тэнд хүрхэд нь төрөөс дэмжлэг үзүүлж ажилмаар санагддаг, 2 хөрш бидний хувьд үргэлж нээлттэй байсаар ирсэн. Брэнд макерүүд ч бас анхаарна буй за!
Залуусаа iphone барьж, Cola ууж, KFC-д орж, ZARA, H&M, Benetton хэрэглэхдээ гол нь биш, эх орон ч гэж Хятад, Вьетнамыг үзэн ядахдаа ч биш, Улс төр мэдэхгүй байж, улс төр ярихдаа бүүр ч биш зүгээр л эх орноо л гэж боддог, цээжээ дэлддэг бол бие биедээ урам хайрлаж, нэг нэгнээ дэмжиж ажиллах нь чухал байх. Дэлхийг дагаж хошуурах бус Монгол брэнд, Монгол чиг хандлагыг, Монгол соёлыг түгээцгээе!

Comments

Popular Posts